Гани бол АНУ-ын гар хөл
2015-03-26

 

Афганистаны нийслэл Кабул хотноо өчигдөр 16.30 цагийн орчимд амиа золиослогч этгээд халдлага үйлдэж, зургаан хүн амиа алдаж, 31 хүн гэмтсэн тухай “CNN” агентлаг мэдээллээ. Гэмт этгээд тус улсын Батлан хамгаалах яамны гадна амиа золиосолжээ. Халдлагын үеэр цагдаагийн дөрвөн албан хаагч амиа алдсан гэж Кабул хотын цагдаагийн газраас мэдээллээ. Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч Седиф Седдифи “Амиа золиослогч Ерөнхийлөгч Ашраф Ганиг эсэргүүцэж, халдлага үйлдсэн. Тэрээр “Гани бол АНУ-ын гар хөл” гэж хашгирсан. Одоогоор энэхүү халдлагыг ямар зэвсэгт бүлэглэл үйлдсэн нь тодорхойгүй байна” гэж хэлжээ.

 

Ерөнхийлөгч Гани 2016 оныг дуустал АНУ-ын цэргүүдийг эх орондоо байршуулахаар болж, Обамагийн зөвшөөрлийг авсан билээ. Гэрээний дагуу энэ оны дөрөвдүгээр сард АНУ-ын цэргүүд Афганистаныг орхин гарах байсан юм. Өнөөдрийн байдлаар америкийн 6000 цэрэг тус улсад байршиж байна. Ганигийн дээрх шийдвэрийн дараа хэт даврагч Аль Кайди бүлэглэл дургүйцлээ илэрхийлж, халдлага үйлдэх нь ихэсчээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин