Амиа алдсан иргэнийг эрэн сурвалжилж байжээ

Замын-Үүдийн гаалиар хайрцагт нуугдан хил нэвтрэх гэсэн иргэн агааргүйтэж амь насаа алдсан тухай мэдээлж байсан. Энэ хэрэг өнгөрөгч хоёрдугаар сарын 2-ны өдөр гарсан. Тэгвэл хэргийн мөрдөн байцаалтын үеэр уг иргэн нь бичиг баримтгүйн улмаас хайрцагт нуугдан хил нэвтэрсэн, мөн эрэн сурвалжлагдаж байсан нь тогтоогджээ.
Уг хэргийг Замын-Үүд дэх цагдаагийн газарт шалган, харьяаллын дагуу Тагнуулын Ерөнхий газарт шилжүүлсэн байна.
Б.Хүлэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ