Шууд нэвтрүүлгийн үеэр баривчилжээ
2015-03-26

 

Украины төв телевизийн “Хатуу улс төр” нэвтрүүлэгт оролцож байсан тус улсын Онцгой байдлын дарга Сергей Бошовский, дэд дарга Василий Стойетский нарыг авлигын хэрэгт буруутган баривчилсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Дотоод хэргийн сайд Арсен Аваков “Тэднийг албан тушаалаа ашиглаж, төрийн хангамжийг хувийн компаниудад нийлүүлж, эдгээр хувийн компаниуд нь Жерсигийн арал дээр оффшор компанитай Украинд түр оршин суугчдад мөнгө шилжүүлж байсан нь тогтоогдсон. Түүнчлэн нэг хувийн компани Сергей Бошовский, Василий Стойетский нарын гадаад дахь данс руу нь мөнгө гуйвуулсан байсан. Тэд мэдүүлэг өгөхөөс зайлсхийсэн учир ийнхүү шууд баривчилгаа явууллаа” гэж мэдэгджээ.

Онцгой байдлын дарга нарыг мөн түлшний үнийн хөөрөгдлийг санаатайгаар бий болгож, ашиг олж байсан хэмээн буруутгасан байна. Ерөнхийлөгч Петр Порошенко твиттертээ “Украин хүнд байдлаасаа гарахын тулд бид дор бүрнээ ажиллах ёстой байтал, ард түмний зовоосон бүхэн шийтгэлээ амсах болно” гэсэн бол Ерөнхий сайд Арсений Яценюк “Ард түмнээ хуурсан хэн ч бай шийтгэлээ авахыг мэдэгдэж байна” гэж жиргэжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
irgen:
yazenuk chin ali hediin tord baihgui shdee
2018-08-02
зочин:
Гэхдээ Порошенко Яценюк нарыг өөрсдөө замбараагүй идэж ууж байна. Эдгээр хүмүүсийг золиосоллоо гэх юм.
2015-03-26
IRGEN:
MANAID BOL BARAG BUH ULS TORCHID ZASGIIN GAZRIIHAN SHOROND SUUNA DAAA
2015-03-26
tvbshin:
manai mongold idej uugaad baiga tomchuudiig ingej bariaad ed hurungi ni huraagaad abchih eh oronch setgeltei hvn baihgvi l bainada
2015-03-26