Монголын нэг хүнд 23 литр архи ногдож байна
2015-03-26

Архи хэтрүүлэн хэрэглэгчдийн тоо 2005 онд 18.8 хувь байсан бол 2009 онд 27.4 хувь болж 8.6 хувиар нэмэгджээ. Бүр тодруулбал архи хэтрүүлэн хэрэглэдэг эрэгтэйчүүд 12.4 хувиар, эмэгтэйчүүд 4.8 хувиар нэмэгдсэнийг “Халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлийн тархалтыг тогтоох шаталсан судалгаа”-наас харж болно. Ингэснээр Монгол Улсын нэг иргэнд ногдох архи, согтууруулах ундааны хэмжээ 23 литрт хүрчээ.

 

Тиймээс НЭМГ-аас  харьяа Наркологийн эмнэлэг, нийслэлийн 9 дүүргийн Эрүүл Мэндийн төвийн сэтгэц наркологийн эмч нарт “Наркологийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, хяналтын тогтолцоог бий болгох нь” сэдэвт сургалтыг зохион байгуулж байна. Уг сургалт өнөөдөр 15.00 цаг хүртэл үргэлжлэх аж.

Shuud.mn
Сонин хачин