Дулааны гол шугамыг өргөтгөнө
2015-03-26

Нийслэлийн Засаг дарга “Улаанбаатар хотын дулаан хангамжийн 3 а,б,в гол шугамыг ф600/500 болгон өргөтгөх зураг төсөл, барилга угсралтын ажлыг зохион байгуулж, хяналт тавих Ажлын хэсэг байгуулах тухай” А/217 дугаар захирамж гаргалаа. Ажлын хэсгийн даргаар нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат ажиллана. Улаанбаатар хотын дулаан хангамжийн 3 а,б,в гол шугамыг ф600/500 болгон өргөтгөх зураг төсөл, барилга угсралтын ажлыг зохион байгуулж, хяналт тавьж ажиллахыг Ажлын хэсэгт үүрэг болголоо гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин