С.Сарантуяа: ”Гэгээн муза” наадам болно
2015-03-26

Олон улсын театрын өдөр маргааш тохионо. Сүүлийн 10 жилийн турш театрын урлагийн шилдгийг шалгаруулдаг “Гэгээн муза” ёслолын ажиллагаа энэ өдөр болдог байв. Харин өнгөрсөн жил тавдугаар сард зохион байгуулж байхаар болсон. Энэ талаар “Гэгээн муза”  наадмыг санаачлагч Ардын жүжигчин С.Сарантуяагаас тодууллаа.

 

- "Гэгээн муза" наадмыг яагаад тавдугаар сард зохион байгуулж байхаар болсон бэ?

-Манай академиас өнгөрсөн жил уран бүтээлчдийнхээ дунд санал асуулга явуулсан. Тэгэхэд “Гэгээн муза” наадмыг тавдугаар сард зохион байгуулъя гэсэн санал их ирсэн. Мөн  хоёр жилдээ нэг удаа хийе гэсэн санал  ирсэн  байдаг. Тиймээс өнгөрсөн жилээс эхлэн тавдугаар сард наадмаа хийж эхэлсэн. 

 

-Тэгэхээр энэ жил "Гэгээн муза" наадам өнжинө гэсэн үг үү?

-Болно. Уран бүтээлчдээс маань хоёр жилд нэг удаа хийх санал ирсэн ч манай академийн гишүүд ярилцаж байгаад энэ жил хийхээр болсон. "Гэгээн муза" наадам уламжлал ёсоороо ирэх тавдугаар сард хийнэ. 

 

-Өнгөрсөн жил олон улсын түвшинд зохион бай­гуулсан. Энэ жил гадаа­дын уран бүтээлчид орол­цох уу? 

-Өнгөрсөн жилийнхтэй адил олон улсын шүүгч, уран бүтээлчид оролцоно. 

 

-“Гэгээн муза” акаде­миас “Театрын өдөр”-өөр ямар нэг арга хэмжээ зохион байгуулах уу? 
-Манай академиас ха­раахан төлөвлөсөн зүйл алга. Харин УДЭТ-аас “Театрын өдөр”-т зориулаад сонгодог жүжгийн өдрүүдийг зохион байгуулж байна.

Сонгодог жүжгийн өдрүүдийг  энэ сарын 22-нд .Шекспирийн “Гамлет”-аар эхлүүлсэн. Эл жүжгийг дөрөвдүгээр сарын 18 хүртэл тоглоно. Түүний дараа М.Сервантесийн “Кихот ноён”,  Г.Ибсений “Нора”, В.Хюго “Парисын дарь эхийн сүм”, Софокл “Эдип хаан” жүжгүүдийг тоглогдох болно.

 

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин
zochin:
Ugaasa ene emegtein muza biz de hend ch hereggui
2015-03-26
zochin:
ugaasaa l boldg shdee
2015-03-26