Нисгэгчид ухаан алдсан байж болзошгүй
2015-03-26

Германы “Germanwings” компанийн “Airbus А-320” онгоц сүйрэхийн өмнө нэг нисэгч нь бүхээгтээ байхгүй байсныг тогтоожээ. “Мэргэжилтнүүд хар хайрцагны бичлэгийг тайлах үеэр дээрх мэдээлэл баттай болсон” гэж нэрээ нууцалсан гэрч “New York Times” сонинд ярьсан тухай  “www.dailymail.co.uk” мэдээллээ.  Тэрбээр бүхээгийн гадна байсан зорчигч хаалгыг нь тогшоод хариу аваагүй нь бичлэгт буусан. Тэр дахин хаалга тогшсон ч чимээ өгөөгүй байна. Дараа нь нэг нисгэгч “Би ганцаараа байна гэж хариу өгчээ” гэж ярьжээ.

 

Финляндын Тээврийн аюулгүй байдлын агентлагийн шинжээч Пекка Хентту нисэгчдийг онгоц сүйрэх үеэр ухаангүй байсан гэх таамаг дэвшүүлжээ. “Нислэгийн замаас харвал нисгэгчид осолдохоосоо өмнө ухаан орсон байх” гэж ярьжээ. Хар хайрцгийн мэдээллийг тайлж буй Францын шинжээчид онгоц осолдох үедээ автомат жолоодлого дээрээ тавьсан байсан гэж мэдэгджээ. Ослоор Германы 72 иргэн, Испанийн 35, АНУ, Австрали, Аргентин, Иран, Венесуэль, Колумб, Мексик, Япон, Израйль, Дани, Голланд,  Бельги, Казахстан улсын иргэд амиа алдсан юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин