О.Баасанхүү гишүүн ”алга болжээ”
2015-03-26 13:10

УИХ-ын гишүүн О.Баасанхүү хүний нэр төрд халдсан хэргээг шүүхэд дуудагдаж, нэг тэрбум төгрөгийн "өрөнд" унаад байсан. Тэрбээр Г.Сарангэрэлийг биеэ үнэлэгч, хар тамхичин хэмээн доромжилж, Тэмүүжинтэй дотно харилцаатай гэдгээ бичиж өг хэмээн дарамталсан гэх шалтгаанаар шүүхэд дуудагдаад байсан юм. Тэгвэл шүүхээс О.Баасанхүү гишүүнд холбогдох энэ хэргийг хэрэгсэхгүй болгосон гэнэ. Шүүхийнхэн Г.Сарангэрэлийн нэг тэрбум төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийг О.Баасанхүүд хүргүүлээгүй аж. Шалтгаан нь шүүхийнхэн О.Баасанхүү гишүүнийг "олоогүй" гэнэ. Тиймээс Г.Сарангэрэлийн өмгөөлөгч Г.Батбаяр  Дүүргийн иргэний хэргийн нэгдүгээр шүүхэд УИХ-ын гишүүн О.Баасанхүүг орон даяар эрэн сурвалжлах хүсэлт гаргажээ.

Shuud.mn
Сонин хачин