Аж үйлдвэрийн барааны экспорт “0” байна
2015-3-26

Засгийн газраас пүрэв гариг бүр зохион байгуулдаг  “Сайдын цаг”-т  энэ удаад Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат оролцож, мэдээлэл хийв. Аж үйлдвэрийн яам байгуулагдан ажиллаж байгаатай холбогдуулан сайд Д.Эрдэнэбат хэвлэлд хандсан анхны мэдээллээрээ салбарын бодлого цаашдын үйл ажиллагааны талаар танилцуулав.

 

Тэрбээр “Монгол орны эдийн засгийн нөхцөл байдал хүндрэлтэй хэвээр байгаа. Энэ нөхцөл байдал үүссэнтэй холбоотой аж үйлдвэрийн стратеги бодлого, төлөвлөлт, аж үйлдвэрийн хөгжлийн бүсийн тухай асуудлыг яам нэн тэргүүүний бодлого болгон гаргаж байгаа. Сүүлийн жил экспортоосоо импортын хэрэглээ хоёр дахин өссөн. Энэ өсөлт нь гадаад худалдааг -1.7 тэрбум ам.доллар руу шидсэн байна. Эдийн засгийн өсөлтийн хажуугаар импортын хэт их хэрэглэээний өсөлт бий болсон байна. Монголчууд зөв хэрэглээ рүү шилжих хэрэгтэй.

Өнгөрсөн оны үзүүлэлтийг харж байхад бид бараг 100 хувь шахуу импортын бүтээгдэхүүн хэрэглэдэг орон юм байна гэж харагдсан.

Өнгөрсөн оны үзүүлэлтийг харж байхад бид бараг 100 хувь шахуу импортын бүтээгдэхүүн хэрэглэдэг орон юм байна гэж харагдсан.

Харин экспортолдог бараан дотор аж үйлдвэрийн бараа “0” байна. Тиймээс импортын хэрэглээгээ танаж, дотоодын үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх, цаашлаад ойрын жилд нефтийн үйлдвэртэй болох нь  чухал.

Нефтийн үйлдвэртэй болсноор импорт буурч, ам.долларын ханш ч суларна” гэж байлаа.

 

Аж үйлдвэрийн хэрэглээ 2 хувийг, шатахуун 28 хувь, машин, түүний сэлбэг худалдаа 30 хувь, үндсэн төмөр эдлэл 10 хувийг эзэлж ,  Аж үйлдвэрийн талаар төрөөс баримтлах бодлогын төслийг УИХ-д өргөн барьж хэлэлцүүлж эхэлсэн. Цаашлаад ч салбарын чиглэлийн хэд хэдэн хуулийн төслийг ирэх хаврын чуулганаар өргөн барихаар бэлтгэж байгаа гэнэ.

 

Аж үйлдвэрийн сайд  мэдээлэл хийснийхээ дараа  сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм. Дэлгэрэнгүй мэдээллийг удахгүй хүргэнэ.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Шинээр сайд болсон болгон нь бодлогын баримт бичиг боловсруулна гээд цаастай л зууралдсанаа ажил хийлээ гэж ярих юм. тэгээд цаасан дээр буулгуунтаа л мартчихна. Урьд өмнөх Батбаяр сайд бас л ингэж мунгинасаар байгаад юу ч хийлгүй э.з-г элгээр нь мөлхүүлж огцорсон. одоо энэ толгой хэр ажил ам нь зөрөхийг бүү мэд дээ.
2015-03-30