200 кг зэс хууль бусаар хил нэвтрүүлэхийг завджээ
2015-03-26

Дорноговь аймаг дахь Ханги боомтын гарах чиглэлд өнөөдөр зорчин явсан иргэн О  2058 ДУА дугаарын УАЗ-31512 маркын автомашины шаланд нуувч болгон бэлтгэсэн сав, нөөц дугуйнд 200 кг зэс тээвэрлэж улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан байна.

 

Энэхүү зөрчлийг тээврийн хэрэгслийн шалгалтад үүрэг гүйцэтгэж байсан Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын  шалгагч Н.Тайванжаргал  илрүүлжээ.

 

Мөн энэ үеэр  улсын хилийн гарах чиглэлд зорчин явсан иргэн О 6908 ДУА УАЗ-2206 маркын автомашинд 100 ширхэг тэмээний тавхай, иргэн О 1067 ӨМӨ дугаарын УАЗ-2206 маркын автомашины нөөц дугуй, шалнаас зүүсэн саванд 60 ширхэг тэмээний тавхайг хийж хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсныг тээврийн хэрэгслийн шалгалтад үүрэг гүйцэтгэж байсан дүн бүртгэлийн ажилтан Г.Мандах илрүүлсэн байна. 

 

Зөрчлийг илрүүлэн хуулийн дагуу холбогдох хууль хяналтын  байгууллагад хүлээлгэн өгчээ.

 

Б.Хүлэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
ОЮУТОЛГОЙ, БОЛД ТӨМӨР ЕРӨӨ ГОЛ, ПЕТРО ЧАЙНА ДАЧИН ТАМСАГ , АЛТАЙН ХҮДЭР ГЭХ МЭТ ГАДНЫ КОМПАНИУД МАНАЙ БАЯЛГЫГ ХЭДЭН ЗУУ МЯНГАН ТООНООР ӨЧНӨӨН ЖИЛ ТАТВАРГҮЙ ЗӨӨЖ БАЙХАД МОНГОЛ ХҮНДЭЭ ЯАСАН ХАТУУ ТӨР ВЭЭ.
2015-03-27
Зочин:
ТЭМЭЭН ТАВХАЙГ ГАРГАХ Л ХЭРЭГТЭЙ ШҮҮ ДЭЭ. ТҮҮНИЙГ МОНГОЛД АШИГЛАЖ ЧАДАХ БИШ, ХАРИН УРАГШАА ГАРГААД ХЭДЭН ЮАНЬ БОЛГОЖ ЧАДВАЛ МОНГОЛ ХҮНД Л АШИГТАЙ БАЙМААР. ТЭМЭЭН ТАВХАЙГААР ХЯТАДУУД ТАНСАГ ХООЛ ХИЙЖ ЧАДДАГ ГЭСЭН. ЭНЭ ХИЛ ГААЛЬ ДЭЭР АЖИЛЛАЖ БАЙГАА ДУРАКУУД ЭНЭ ЗЭРГИЙН ЮМЫГ ӨӨРСДӨӨ МЭДЭЭД ШИЙДЧИХЭЖ БОЛМООР Л ЮМ.
2015-03-27
Зочин:
Монголоос зэс гаргаж болдоггүй юм уу. Хийх юмгүй хүмүүс шүү энэ төрийнхөн
2015-03-27