Өнөө шөнө цаг урагшлуулна

Засгийн газрын хуралдаанаар энэ сарын 27-28-нд шилжих шөнө “цаг урагшлуулах” шийдвэр гаргасан. Өөрөөр хэлбэл өнөөдөр шөнө 02:00 цагт цаг урагшлуулж, зуны цагийн тоололд шилжинэ. Энэ нь 10 жилийн дараа хийж буй өөрчлөлт аж. Монгол улс анх 1960 онд "цаг урагшлуулах" зохицуулалт хийж байжээ. Үүнийг 1999 онд хүчингүй болгоод 2001 онд дахин сэргээсэн байна.Ингээд 2005 онд дахин хүчингүй болгосон аж.
Ийнхүү 10 жилийн дараа дахин сэргээж цаг урагшлуулах зохицуулалт хийжээ. Ингэж цагийг зохиомлоор албадан өөрчлөх нь хүний эрүүл мэндэд муугаар нөлөөлж, био хэмнэл алдагдахаас гадна улирлын чанартай өвчлөл ихэсдэг байна.
Дашрамд дуулгахад дэлхийн 70 гаруй улс зуны цагийн тоололд шилждэг аж.
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ