Туслах нисгэгч онгоцоо сүйрүүлсэн үү
2015-03-27

Альпийн нуруунд осолдсон “Airbus A320” онгоцыг туслах нисгэгч нь санаатайгаар сүйрүүлсэн байх магадлалтай гэж Францын шинжээчид мэдэгдсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Хар хайрцаг дахь нисгэгчийн бүхээгний бичлэгийг мэргэжилтнүүд тайлж байгаа юм. Онгоц сүйрэх үед бүхээгт туслах нисгэгч ганцаараа байсан нь тогтоогдсон  байна.

Хэргийг шалгаж буй прокурор Брайс Робин “AFP” агентлагт ярихдаа “Онгоцны ахмад бүхээгнээс гарч яваад эргэж орохыг оролдсон боловч хаалга түгжээтэй байсан. Мөн ахмад хаалга хэд хэдэн цохиж, орохыг оролдсон ч туслах нисгэгч хариу өгөөгүй. Энэхүү үйл явдлын дараа онгоц осолдсон. Онгоц сүйрэх үеэр туслах нисгэгчээс бусад нь хашгирч байсан” гэжээ.

Туслах нисгэгч 28 настай Андрес Любиц ямар шалтгаанаар онгоц сүйрүүлсэн нь тодорхойгүй байгаа бөгөөд түүнийг нэг удаа сахилгын шийтгэл хүлээж байсныг “Germanwings”-аас мэдээллээ.

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
correct:
туслах нисгэгч гэж байдаг юм уу
2015-03-27
Зочин:
Энэ бол шинэ хэлбрийн Зомби-терроризм.
2015-03-27
1958.mn:
Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!