Улаанбурхангүй оронд Улаанбурхан дэгдэв
2015-03-27

2014 оны 6 дугаар сар: Улаанбурхангүй улс болов

 

“Улаанбурхангүй Монгол” дархлаажуулалтын үндэсний зөвлөгөөн Улаанбаатарт болов. Энэ зөвлөгөөний үеэр ДЭМБ-ын НДББ-ийн Халдварт өвчинтэй тэмцэх салбарын захирал Марк Жакобс Монгол Улсын Засгийн газарт “Улаанбурханы тархалтыг таслан зогсоосныг баталгаажуулсан батламж”-ийг гардуулав. Манай улсад сүүлийн дөрвөн жилд улаанбурхан өвчин бүртгэгдээгүй байсан нь энэхүү батламжийг гардах эрхтэй болсон юм.

 

2015 оны 3 дугаар сар: Улаанбурхан дэгдэв

 

Улаанбурхан өвчний анхны тохиолдол энэ сарын 18-нд бүртгэгдэв. Улаанбаатар хотын таван дүүрэгт өвчний сэжигтэй 102 тохиолдол бүртгэгдсэнээс 36  нь лабораторийн шинжилгээгээр батлагдаад байна. Мөн Өмнөговь аймагт 13 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнээс найман хүн лабораторийн шинжилгээгээр батлагдсан байна. 

 

Улаанбурхангүй орон яагаад улаанбурхан дэгдэв?

 

ХӨСҮТ-ийн эмч Байгаль:

 

Улаанбурханы вакцины хамрагдалт 95 хувьтай байгаа. Өөрөөр хэлбэл хүүхдүүдийн 5 хувь нь вакцинд хамрагдаггүй гэсэн үг. Жил бүр 5 хувь гэхээр халдвараас хамгаалагдахгүй цөөнгүй хүн бий гэж ойлгож болно. Үүнээс гадна хөрш зэргэлдээ Хятад мөн АНУ-д энэ өвчин дэгдээд байгаа. Энэ улсууд руу зорчсон хэн нэгэн халдвар аваад ирэхэд вакцинд хамрагдаагүй хүнд шууд халдварлана. Тиймээс бид цааш нь дэгдээхгүй байхад гол анхаарлаа хандуулж байна. Халдвар авсан хүмүүс хөнгөн хэлбэртэй бол гэртээ өөрийгөө тусгаарлах хэрэгтэй. Харин хүнд бол шууд эмнэлэгт хандах ёстой.

 

 

 

Улаанбурхан гэж юу вэ?

 

Улаанбурхан нь амьсгалын дээд замаар дамжин халдварладаг, халууралт болон хордлогоор эхэлж, АДЗ болон нүдний салст бүрхүүлийн улаймал үрэвсэл, бүх биеийн арьсан дээрхи толбот гүвдрүүт тууралт гарах зэрэг шинжүүдээр илэрдэг ихэвчлэн хүүхэд насанд тохиолддог  вирусийн гаралтай цочмог  халдварт өвчин юм.

 

Ямар шинж тэмдэг илрэх вэ?

 

Ихэвчлэн 1-5 насны хүүхдүүд өвчилнө. 3 хүртэлх  сартай хүүхэд эхээсээ бэлэн дархлаа авсан тул өвдөхгүй.

Агаар дуслын замаар халдварлана. Ханиах, найтаах, ярих үед цэр нус, шүлсний хамт гадаад орчинд цацагдаж тархана.

38-39 хэм хүртэл халуурна.

Нүдний салст бүрхүүл улайна.

Бүх биеийн арьсан дээрхи толбот гүвдрүүт тууралт гарна.  

Хоолонд дургүй болох, ядарч сульдах, уур уцаартай сулбагар болно.

 

Хамгийн чухал нь вакцин

 

1973 онд манай улсын 10 сараас 14 настай бүх хүүхдүүдийг хамруулан хийсэн

1974 оноос эхлэн 13 сартай хүүхдүүдэд нэг тун вакцин хэрэглэх хөтөлбөрийг
хэрэгжүүлж эхэлсэн

1986 оноос 2 тун вакцин, эхний тун 9 сартайд, 2 дахь тунг эхний тунг тарьснаас
хойш 6 сарын дараа

2009 оноос Улаанбурханы эсрэг вакцин, эхний тун 9 сартайд,  2 дахь тунг 2 настайд хийдэг болсон.

 

Хэрхэн урьчилан сэргийлэх вэ

 

Shuud.mn
Сонин хачин