Цагдаагийн биед хүнд гэмтэл учруулжээ
2015-03-27

ЧД-ийн 10 дугаар хорооны нутагт дэвсгэрт цагдаагийн албан хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлэлгүйгээр биед нь хүнд гэмтэл учруулсан хэрэг гарчээ.

 

Уг алба хаагч нь шөнийн 04:00 цагийн үед согтуу хүмүүс зодолдоод байна гэсэн дуудлагыг хүлээн авч, хэргийн газарт очсон аж. Цагдаа гэмтээсэн этгээд нь 1987 онд төрсөн У гэгч байжээ. Хэргийг Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн II хэлтэст шалгаж байна.

 

Эрүүгийн хуулийн 230 дугаар зүйл /"Төрийн албан хаагч, хэв журам хамгаалах олон нийтийн байцаагчийг эсэргүүцэх"/-ийн  230.3-т "Энэ хэргийн улмаас төрийн албан хаагч болон олон нийтийн байцаагчийн бие махбодид хүнд гэмтэл учирсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр зуун тавин нэгээс таван зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таваас дээш найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" гэж заасан байдаг.

 

Б.Хүлэг

Shuud.mn
Сонин хачин
ОДоржпурэв:
Тер гэж байдаг бол иим харгис хэрцгий этгээдуудэд хариуцлга тооцох хэ рэгтэй
2015-03-27
Sara:
Танхайчууд байтлаа цагдаад халддаг болж. Хатуу цээрлүүлэх хэрэгтэй. Бас энэ утга учиргүй, замбараагүй архидалтыг зогсоох шаардлагатай байна шүү.
2015-03-27