Ослын газраас нэг цогцос олжээ
2015-03-27

 

Өнгөрсөн долоодугаар сард Украины зүүн хязгаарт осолдсон Малайзын “МН17” онгоцонд зорчиж явсан нэг зорчигчийн цогцсыг Голландын шинжээчид ослын газраас олсон тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. Цогцсыг Харьков мужид авчирсан, энэ амралтын өдөр Голландад хүргэхээр болсон гэж Европын ахлах шинжээч Александр Хааг тайландаа дурьджээ. Даваа гаригт Голландын 40 гаруй шинжээч ослын газарт ирж, онгоцны хэлтэрхийг цуглуулсан байна. Эдгээрийг мөн Голланд руу тээвэрлэхээр болжээ.

 

 

Онгоцонд 298 зорчигч болон багийн 15 гишүүн зорчиж явсан юм. Ослоор Голландын 154, Австралийн 27, Малайзын 11 иргэн болон багийн 15 гишүүн, Индонезийн 6, Белгийн 4, Филиппин, Канадын 1 иргэн амь үрэгдсэн юм. Шинжээчид 296 хүний цогцсыг олж ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгчээ. Энэ долоо хоногт нэг зорчигчийн цогцос олдсон бол одоо хүртэл нэг зорчигчийн цогцос олдоогүй байгаа юм. Сураггүй байгаа зорчигчийг нярай хүүхэд байж болзошгүй хэмээн Голландын талаас мэдээллээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин