Хөлбөмбөгчид өнөөдөр БНХАУ-ын багтай тоглоно
2015-03-27

Монголын хөл бөмбөгийн холбооны U-23 насны Залуучуудын шигшээ баг Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны тоглолтод оролцохоор энэ сарын 22-ны өдөр Лоас улсыг зорьсон.

 

Манай хөлбөмбөгчид өнөөдөр БНХАУ-ын багтай эхний тоглолтоо хийнэ. J хэсэгт Хятад, Лаос, Сингапур, Монгол Улсын шигшээ тоглохоор учраа таарсан. Монгол Улсын Залуучуудын шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар “Эрчим” клубийн ахлах дасгалжуулагч Д.Батнасан ажиллаж байгаа.

 

Шигшээ багийнхаа тоглолт бүрийг үзэж, багаа дэмжих боломжийг SPS Prime телевиз фанатуудад олгож, Монгол Улсын шигшээ багийн бүх тоглолтыг орон даяар шууд дамжуулан хүргэнэ. Мөн МОННАР онлайн сувгаар өнөөдөр оройн 17:00 цагт шууд дамжуулан хүргэх нь ээ.  http://new.livestream.com/accounts/10078148/A fcu23 линкээр орж онлайн дамжуулалтыг үзэх боломжтой. Тэмцээн энэ сарын 30-нд өндөрлөнө.

 

Б.Бэхи

Shuud.mn
Сонин хачин