Ерөнхийлөгч нь эх орноосоо дүрвэв
2015-03-27

 

Йеменийн Ерөнхийлөгч Абд-Раббу Мансур өнөөдөр 7.00 цагийн орчимд эх орноо орхин гарсан тухай “CNN” агентлаг мэдээллээ. Тэрбээр гэр бүлийнхээ хамтаар Саубын Араб улсад хүрчээ. Ерөнхийлөгчийн хүсэлтээр тус улс Йеменд агаараас цохилт өгч, шийт шашны “Хоути” бүлэглэлийн эсрэг тулалдаж байгаа юм. Мансурыг эх орноо орхин гарсны дараа хэт даврагчид өөрсдийн эрхээ тогтоосон нийслэл Сана хотноо байрлах Ерөнхийлөгчийн ордныг дэлбэлсэн байна.

 

Ерөнхийлөгч Мансур эх орноо орхин явахаасаа өмнө төв телевизээрээ дамжуулан мэдэгдэл хийжээ. Тэрбээр “Ард түмэн, тусгаар тогтнолоо хамгаалахын тулд би бүхий л бололцоогоо ашиглах болно. Биднийг хэн ч зогсоож чадахгүй” гэсэн байна.  Гэхдээ Саудын Арабын Гадаад хэргийн сайд Сауд аль Файсал “Бид Ерөнхийлөгчийн аюулгүй байдалд анхаарлаа хандуулж байгаа” гэж хэлжээ.

 

“Ройтерс” агентлаг “Саудын Арабын гэнэтийн дайралт, Ерөнхийлөгч нь эх орноо орхин гарснаас болж Йеменд эмх замбараагүй байдал үүсч, нэг үгээр иргэний дайны эрмэгт хүрсэн. Одоогоор сөргөлдөөний бүсээс 11 мянган иргэн дүрвэсэн” гэж мэдээлжээ. Тус улсын Засгийн газар сурвалжлага, мэдээлэл бэлдэхээр ирсэн гэрэл зурагчин, сэтгүүлч, оператор нарыг эх орныг нь яаралтай орхин гарахыг сануулсан тухай “ВВС” агентлаг мэдээлэв. Хэт даврагчид Засгийн эрхийг авахын тулд жуулчид болон хэвлэлийнхнийг барьцаалж болзошгүй хэмээн сануулжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Barak obama ch sansandaa hureh yum aa kkk uls gureniig taraaj duuslaal daa kkk odoo muu SARMAGCHIN tsenher garigiig mini taraah l dutaj bna daa kkk ..Gehdeen butgii morood sarmagc hin mini ene delhiid PUTiN Oros oron gej baidgiig buu mart martval sonono shuu haltar tsaraitaa kkk
2015-03-28