Манай есөн жүдоч зодоглоно
2015-03-27

Туркийн Самсун хотноо өнөөдөр жүдо бөхийн гран при тэмцээн эхэлж байна. Энэ удаагийн тэмцээнд дэлхийн 68 орны эрэгтэй 308, эмэгтэй 187, нийт 495 тамирчин оролцож байгаа юм. Харин манай улсаас эрэгтэй 13, эмэгтэй 10 тамирчин зодоглож байна.  

Тэгвэл тэмцээний эхний өдөр эрэгтэй 60, 66, эмэгтэй 48, 52, 57 кг-ын жингийн барилдаанууд болно.  Хөнгөн таван жинд манайхаас нийтдээ 9 бөх барилдах юм. 

Тодруулбал, эмэгтэйчүүдийн 48 кг-д М.Уранцэцэг, Э.Гэрэлмаа нар барилдах гэж байна. Ойрын үед тэмцээнд ороогүй байгаа дэлхийн аварга М.Уранцэцэг эхний тойрогтоо хийлж, хоёрдугаар тойрогт Турк болон Польшийн бөхчүүдийн ялсантай нь барилдах юм. Тэгвэл Э.Гэрэлмаа Туркийн бөх Эбру Сахинтай барилдахаар оноолт таараад байна.  

52 М.Бундмаа, А.Цолмон нар барилдах учиртай.  М.Бундмаа гавьяатын хувьд эхний тойрогтоо Туркийн бөх Мерве Турктэй барилдахаар оноолт таарав. Харин А.Цолмон эхний тойрогтоо хийлж, хоёрдугаар тойрогт Люксмбург болон Туркийн бөхийн ялсантай барилдана.  
 

Харин эрэгтэйчүүдийн 60 кг-д Д.Амартүвшин, Ц.Цогтбаяр нар зодоглож байна.  Д.Амартүвшин эхний тойрогтоо хийлж байгаа бөгөөд хоёрдугаар тойрогт Испани болон Йемены бөхчүүдийн ялсантай нь барилдана. Тэгвэл Ц.Цогтбаатар эхний тойрогтоо Марокко улсын бөх Моудатир Яссайнтай барилдахаар оноолт таараад байна. 


Тэгвэл эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд Д.Төмөрхүлэг, Б.Батгэрэл нар барилдах юм. Б.Батгэрэл эхний тойрогтоо Бельгийн Кеннет Ван Гансбекетэй барилдах сугалаа таараад байна. 

Б.Дэжид
 

Shuud.mn
Сонин хачин
Morgan:
With so much in my heart I am here to express myself on how Priest Salami saved my marriage from divorce. Myself and my husband were having some misunderstanding and it was tearing our marriage apart to the extent my husband was seeking a divorce. So I have no option other than to go to the internet to seek a solution to my problem. It was there I came across Priest Salami details and about how he has helped a lot of people by restoring their relationship. I contacted Priest Salami and in less than 48 hours my husband cancelled the divorce papers. Now myself and my husband live together in peace and harmony all thanks to Priest Salami for saving my marriage from breaking up. Priest Salami contact information are via email: purenaturalhealer@gmail.com. Whatsapp number: +2348143757229
2023-02-01