“Рио Тинто”-ийн захирал Монголд ирнэ

“Рио Тинто” группын гүйцэтгэх захирал Сэм Уолш энэ ням гаригт Монгол дахь Оюутолгойн уурхайн үйл явцтай танилцаж, хөрөнгө оруулагчидтай уулзахаар болсон гэж “Theaustralian.com.au” мэдээллээ. Тэрбээр анх удаагаа Монголд ирж байгаа гэж түүний хэвлэлийн төлөөлөгч мэдэгдсэн байна.
Сэм Монголд гурав хоног саатах бөгөөд Оюутолгойн уурхайн удирдлагуудтай уулзаж, мэдээлэл солилцох гэнэ. Гэхдээ тус улсын Засгийн газрын гишүүдтэй уулзах эсэх нь тодорхойгүй байна. Зарим эх сурвалж түүнийг Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгтэй уулзана гэж мэдээлжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ