Явган зорчигчийн амь насыг хохироожээ
2015-03-27

БЗД-ийн нутаг дэвсгэр Товчооны зам, Баянзүрх худалдааны төвийн хойд зам дээр Х.Сонота маркын автомашины жолооч Э, Королла маркын автомашины жолооч М нар зам тээврийн осол гаргасан байна.

 

Ослын улмаас тухайн үед замын хөдөлгөөнд оролцож байсан явган зорчигч А хоёр тээврийн хэрэгсэлд мөргүүлж, амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Уг хэргийг харьяа дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна. 

 

Цас орж гудамж замд хальтиргаа гулгаа үүсч байгаа тул замын хөдөлгөөнд оролцож байгаа иргэд, жолооч нар нь урин дулаан цаг ирж байгаа цас амархан хайлж, хальтиргаа гулгаа үүсэхгүй гэсэн өрөөсгөл ойлголттой байдаг. Хэдийгээр цас амархан хайлж байгаа боловч замын зорчих хэсэг гадаргуу нь хальтиргаа гулгаатай болсон байдаг тул анхаарал болгоомж хаана ч илүүдэхгүй. Иймд замын хөдөлгөөнд оролцож буй жолооч Та бүхэн тээврийн хэрэгслийн хурдыг замын зорчих хэсэг гадаргууны байдал, тээвэрлэж яваа ачаа, цаг агаарын нөхцөлд тохируулан анхаарал болгоомжтой замын хөдөлгөөнд оролцоорой.

 

Б.Хүлэг

Shuud.mn
Сонин хачин