Нори охин балетчин болно
2015-03-28

Реппер Кейни Уэст болон Ким Кардашиан нар охиноо балетчин болгохоор шийдэж, саяхнаас балетийн сургуульд элсүүлсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.   Ким сүүлийн үед охиноо дагуулан явахдаа үргэлж балетийн хувцас, чишиг өмсүүлж байгаа аж. Тэрбээр өчигдөр охиныхоо зургийг инстаграмдаа байршуулаад “Би багаасаа балетчин болгохыг хүсдэг байсан. Гэхдээ энэ хүсэл минь биелээгүй. Бурхан надад бүжиглэх чадвар хайрлаагүй. Харин охин минь багаасаа бүжиглэх дуртай байсан. Кейни бид хоёр удаан ярилцсаны эцэст Нориг бүжигчин тэр тусмаа балетчин болгохоор болсон. Балетчин болохын тулд их багаасаа хөдөлмөрлөх шаардлагатай. Тиймээс хоёр настайд нь балетийн сургалтад өглөө. Эцэг, эх бүхэн үр хүүхдээ сайн сайхан явж байгааг нь харахыг хүсдэг. Би ч  гэсэн” гэж бичжээ.

 

Тэрбээр охиноо Нью Йоркт байрлах “Би ирээдүйн од” гэх балетийн сургуульд өгчээ. Энэхүү сургуульд Николь Кидман, Кейти Холмс гэх алдартнуудын хүүхдүүд суралцдаг гэнэ.

 

 

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин