Хуванцар бэлдэцийн үйлдвэр нээлтээ хийлээ
2015-03-28

Гэрэл зургийг mpa.mn

Чингис бондын хөрөнгөөс санхүүжсэн нэгэн шинэ үйлдвэр нээлтээ хийлээ. Энэ бол Маргад-Инд компанийн хуванцар бэлдэцийн үйлдвэр. Тус үйлдвэр нийт 1.5 тэрбум төгрөгөөр боссон бөгөөд 40 хувь нь Чингис бондын санхүүжилт юм байна. Өдөрт 10 тонн, жилд 3000 тонн хуванцар бэлдэц үйлдвэрлэх хүчин чадалтай тус үйлдвэр дотоодын хэрэгцээний 20 хувийг дангаар хангана гэдгийг гүйцэтгэх захирал Батмөнх хэллээ. Уг үйлдвэр 18 төрлийн хэвээр вакуум цонхны хүрээ, салхивч, дарагч баганыг захиалагчийн хүссэн хэмжээ, загвараар үйлдвэрлэх аж.

Shuud.mn
Сонин хачин