Биберийг муу хүү гэв
2015-03-29

 

Реалити шоуны од Ким Кардашианы ээж Крис Женнер “NBS” телевизэд ярилцлага өгөх үеэрээ дуучин Жастин Биберийг муу хүү гэж хэлжээ. Тэрбээр “Биберийн биеэ авч яваа байдал нь онцгүй харагдаж байна.  Бибер миний охидтой нэр холбогдох нь таалагдахгүй байна. Та бүхэн сайн мэднэ. Ким, Бибер хоёрыг их холбодог байсан. Одоо Женнерийг түүнтэй холбон бичих нь манай гэр бүлд таалагдахгүй байгаа. Манай гэр бүл хэдий нээлттэй ч гэсэн бид муугаар дуурсагдахыг хүсэхгүй байна. Бибер манай гэр бүлийн нэр хүндийн унагааж байна” гэж хэлжээ.

 

Крисийн энэхүү ярилцлагын дараа Ким твиттертээ “Залуу хүн алдаж болно. Бибер сайн залуу. Бибер архи их уудаг. Архи түүний авьяасыг үгүй хийж байна. Өнөөдрөөс өөрийгөө өөрчил” гэж жиргэжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин