Кейт Мосс хуримаа хийнэ
2015-03-29

 

Британийн шилдэг загвар өмсөгч Кейт Мосс ирэх есдүгээр сард хуримаа хийхээр болсон тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр өнгөрсөн оноос загвар зохион бүтээгч Марио Тестино гэгчтэй үерхэх болсон юм. Өнгөрсөн сар Парис хотноо зохион байгуулагдсан Парисын загварын долоо хоногийн үеэр Марио, Мосст гэрлэх санал тавьсан гэж гэрчүүд мэдээлжээ.

 

 

Өдгөө 44 настай Мосс хуримаа хийж, хүүхэдтэй болохыг хүсч байгаа учир хуримаа яаравчилж буй гэнэ. Моссын хуримын даашинзыг Марио урлахаар болсон гэж “TMZ” сайт мэдээлэв. Мосс өмнө нь гэрлэж байгаагүй бол Марио гурван удаа гэрлэж байжээ. Тэрбээр сүйт бүсгүйгээсээ 11 насаар ах юм.

 

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин