Пушкиний хөшөө Хятадад сүндэрлэв
2015-03-29

 

Хятадын Хэйхи хотноо Оросын алдарт яруу найрагч Александр Пушкиний хөшөөг босгосон тухай “russkiymir.ru” мэдээллээ. Хэйхи хотын төвд Пушкиний 190 см-ийн өндөртэй хүрэл хөшөөг боржин чулаан тавцан дээр суурилуулж, байршуулсан байна.

 

Хөшөөнөөс гадна Пушкиний номын дэлгүүрийн нээлт өчигдөр 15.00 цагт болжээ. Энэхүү номын дэлгүүрт яруу найрагчийн өөрийн гараар бичсэн хайрын захиа хадгалагдаж байгаа гэнэ. Пушкиний хөшөөг Хятадын уран барималч Хань Ли урласан байна. Хөшөөний тавцан дээр хятад болон оросоор “Хайрын дуут шувуухай” гэж бичжээ.  

 

Шанхай хотноо мөн Пушкиний хөшөө байдаг гэнэ. Энэхүү хөшөөг яруу найрагчийн 100 жилийн ойд зориулж, Шанхайн их сургуулийн уран зохиолын ангийн оюутнууд босгосон байна. Тус хотод Пушкиний хөшөөнөөс гадна зохиолч Федор Михайлович Достоевский, Максим Горький нарын хөшөө байдаг юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
zochin:
Khyutaduud soyolt ard tumen gedgee medruulj bainaa.
2015-03-29