Ц.Наранжаргал хүрэл медалийн тавцанд зогслоо
2015-03-29

Монгол Улсын Жүдо бөхийн шигшээ багийн тамирчид “Рио-2016” олимпийн наамдын эрхийн оноо цуглуулах ээлжит тэмцээндээ барилдаж байна.

 

Тэмцээний хоёр дахь өдөр эмэгтэйчүүдийн -70 кг-ын жинд барилдсан манай тамирчин Ц.Наранжаргал хүрэл медалийн тавцанд зогсчээ. Мөн  эрэгтэйчүүдийн -81 кг-ын жинд хүч үзсэн О.Ууганбаатар шагналт тавдугаар байрт шалгарав.

 

Манай тамирчдаас тэмцээний эхний өдөр олон улсын хэмжээний мастер Д.Төмөрхүлэг өөрийн жиндээ мөнгөн медаль, Ц.Цогтбаатар -60 кг-д барилдаж хүрэл медаль хүртээд байгаа билээ.

 

Тэмцээн өнөөдөр өндөрлөнө. Эмэгтэйчүүдийн -78 кг-д манай тамирчин П.Лхамдэгд эхний тойрогт Испанийн бөхтэй барилдах оноолт таарсан бол +78 кг-ын жинд барилдах О.Жавзмаа эхний тойрогт хийлжээ.Харин эрэгтэйчүүдээс -90 кг-д Х.Цогтгэрэл, Л.Отгонбаатар, -100 кг-ын жинд Б.Жанчивдорж, +100 кг-ын жинд Б.Тэмүүлэн, Ө.Дүүрэнбаяр нар хүч үзнэ.

 

Самсуны Гран прид дэлхийн 70 орны 570 гаруй тамирчин хүч үзэж байна. Өнөөдрийн байдлаар манай улсын тамирчид нэг мөнгө, хоёр хүрэл, шагналт тавдугаар байрын шагнал хоёр, гурван тамирчин долоодугаарт шалгарсан амжилтаар IX байрт бичигдэж байна.  Баг тамирчдыг Монгол Улсын гавьяат багш О.Балжинням удирдаж байгаа билээ.

 

Тамирчдадаа амжилт хүсье.

 

Б.Бэхи

 

Shuud.mn
Сонин хачин