Путиний хуурамч хаягуудыг устгажээ
2015-03-30

 

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиний нэрийг ашигласан 4000 гаруй твиттер, фэйсбүүк хаягийг устгасан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Эдгээр хуурамч хаяг Ерөнхийлөгчийн нэрийг ашиглаж, хуурамч жиргээ болон сэтгэгдлийг олон нийтийн сүлжээнд байршуулж, олныг төөрөгдүүлсэн гэж цагдаагийн газраас үзсэн байна. Энэ амралтын өдөр хаяг болон нэр нь тодорхой болсон хаягуудыг устгасан аж. Ерөнхийлөгч твиттер, фэйсбүүкийн хэрэглэгч бөгөөд инстаграм ашигладаггүй гэнэ. Гэхдээ Ерөнхийлөгч сардаа 2-5 удаа л олон нийтийн сүлжээ ашигладаг байна. “В.Путин гэх хаягууд бүгд хуурамч. Ерөнхийлөгч олон нийтийн сүлжээ ашиглахдаа үргэлж “Орос орон” гэж бичдэг” хэмээн Путиний хэвлэлийн төлөөлөгч Песков мэдэгджээ.

 

“Дээрх хуурамч хаягуудын ихэнх нь улстөрч Борис Немцовын үхэлтэй холбоотой мэдээллийг нийтэлсэн” гэж Оросын “Орт 1” телевиз мэдээлсэн байна. Өнгөрсөн онд Ерөнхий сайд Дмитрий Медведевийн твиттер хаягийг хакердсан билээ. Хакерууд сайдын нэрийг барьж “Би огцорлоо” гэж жиргэсэн юм. Мөн Медведевийн нэрийг хууль бусаар ашигласан 11 мянган твиттер хаягийг устгасан байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
zochin:
Yamar ikh yum be
2015-03-30