АТГ эрүүгийн 44 хэрэгт мөрдөн байцаалт явуулж байна
2015-03-30

Авлигатай тэмцэх газар 2015 оны гуравдугаар сарын 16-20-ны өдрүүдэд шинээр гэмт хэргийн шинжтэй таван гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 19 гомдол, мэдээллийг шалгаснаас нэг гомдол, мэдээллийг эрүүгийн хэрэг үүсгэх, хоёр гомдол, мэдээллийг эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах, нэг гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн гэж АТГ-аас мэдээллээ.

 

Одоогийн байдлаар ажиллагаанд 15 гомдол, мэдээлэл шалгагдаж байгаа гэнэ. Улмаар өнгөрөгч долоо хоногт шинээр эрүүгийн нэг хэрэг үүсгэж, эрүүгийн 48 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас эрүүгийн гурван хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэх, эрүүгийн нэг хэргийг хэрэгсэхгүй болгох саналтайгаар прокурорт шилжүүлж, одоогоор эрүүгийн 44 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа гүйцэтгэжээ.

 

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
ЖАРААХАЙНУУДАА ШОРОНД ХИЙСЭЭР ЦАГААН ЗАХТАНЫ ХЭРГЭЭР
2015-03-30
Zochin:
ATG-iin murduh heltsiin darga Enhtor gej bolohgui ulstorjson nohor baina daa
2015-03-30