Тээврийн хэрэгслийг ачих үйл ажиллагаа хэвийн явагдаж байна
2015-03-30

Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2005 оны 94 дүгээр тушаалаар батлагдсан “Зориулалтын чирэгч автомашин ашиглан тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх журам”, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 728 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Зориулалтын чирэгч автомашин ашиглан тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх зардлыг тооцох журам”-д тээврийн хэрэгслийг зориулалтын чирэгч автомашин ашиглан зөөж шилжүүлэхэд нийт зардлыг 55,000 төгрөг байхаар тогтоосон.

Үүний дагуу Улаанбаатар хотын замын хөдөлгөөний нягтралыг багасгах, түгжрэлийг бууруулах зорилгоор замын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд, түр буюу удаан зогсохыг хориглосон газарт зайлшгүй зогсолтоос бусад хэлбэрээр зогссон, эсхүл хориглолт тогтоосон мэдээлэх тэмдэг бүхий замын зорчих хэсэг дээр зогсож бусдын хөдөлгөөнд саад учруулсан тээврийн хэрэгслийг Цагдаагийн байгууллагаас хувийн аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулж ачигч автомашин ашиглан зөөж шилжүүлэх үйл ажиллагааг явуулж байна.

Дээрх  тушаалын заалтууд өнөөдөр хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа тул замын хөдөлгөөнд оролцогч Та бүхэн Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмээ биелүүлж хөдөлгөөнд сахилгатай оролцоно уу гэж Улаанбаатар хотын Замын цагдаагийн газраас мэдээллээ.
 

Shuud.mn
Сонин хачин
Starting:
Хараад байхад хөдөлгөөнд ямарч саад төвөг учруулахааргүй зогсоолууд дээр хулгайгаар тэмдэг тавиж улам хүндрүүлж байгаад ачиж орлого олдог энэ луйварчингууд арай даварч байна аа. Бат-Үүл даргаа та зав гаргаад хотын төвөөрөө гарч хараачээ. Ачина гэсэн тэмдэгүүдийн байршилийг хараад хэн таны шийдвэрийг гуйвуулаад байгаа нь харагдах байхаа. Иргэд чинь тэсэхээ байх байх шүү.
2015-03-30