Э.Халиунболд нэг алт, хоёр хүрэл медаль хүртлээ
2015-03-30

 

АНУ-ын Лос-Анжелес хотын Riverside-д "Loretta Lynn" авто спортын олон улсын тэмцээн өнгөрөгч амралтын өдрүүдэд болжээ. Энэхүү тэмцээнд манай тамирчин олон улсын хэмжээний мастер Эрдэнэбилэгийн Халиунболд амжилт дүүрэн оролцож, нэг алт, хоёр хүрэл медаль зүүлээ. 

 

Тэрбээр тэмцээний эхний өдөр буюу гуравдугаар сарын 28-нд 450 class ангилалд оролцож хүрэл медаль хүртжээ. Харин хоёр дахь өдөр 450 pro class ангилалд дахин хүрэл медаль хүртэж, 25-аас дээш насанд түрүүлсэн байна.

 

АНУ-д зохиогддог супер кросс уралдааны ДАШТ болон АНУ-ын аварга шалгаруулах тэмцээний дараа ордог энэхүү уралдаан нь мэргэжлийн болон сонирхогчдын тамирчид оролцдог байна.

 

Б.Бэхи

 

Shuud.mn
Сонин хачин