Дэлбэрэлтээр хоёр хүн амиа алджээ
2015-03-30

 

Нью Йоркийн хотын Манхэттэн дүүрэгт байрлах зэргэлдээ орших хоёр барилгад өнгөрсөн баасан гаригт хийн газ дэлбэрч гал гарсан юм. Галын үеэр 12 хүн түлэгдэж, эмнэлэгт хүргэгдсэн билээ. Нью Йоркийн хотын захирагч Билл де Бласио галын дараа хэвлэлийнхэнд мэдэгдэл хийх үеэрээ “Би баталж чадна. Ослын үеэр хэн ч амиа алдаагүй” гэсэн юм. Тэгвэл аврагчид гал гарсан барилгаас хоёр хүний цогцос илрүүлсэн тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

Тэднийг хэн болохыг нь одоогоор тогтоогүй гэж цагдаагийн газраас мэдэгдэв. Эх сурвалжийн ярьснаар “20 болон 40 орчим насны хоёр эрэгтэй амиа алдсан байдалтай олдсон. 40 орчим насны эрэгтэй нь барилгын нурангид даруулсан байдалтай олдсон” гэжээ.

 

Барилгаас цогцос олдсны дараа Засаг дарга газ нийлүүлсэн компанийн албан хаагчид хариуцлага хүлээх ёстой гэсэн байна. Гал гарсан барилгад япон ресторан үйл ажиллагаагаа явуулж байсан юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин