Эболагаас ангижирч эхэллээ
2015-03-30

 

Баруун Африкийн хэд хэдэн оронд бүртгэгдэж, 10 мянга гаруй хүний аминд хүрсэн эбола вирусын дэгдэлт буурч эхэлсэн тухай ДЭМБ-аас мэдээлснийг “Ройтерс” агентлаг уламжлав. Өнөөдрийн байдлаар эбола вирус Либери, Гвиней, Сьерра Леоне улсад бүртгэлтэй хэвээр байна. ДЭМБ-аас “Гвиней улс эболагаас салахад 10-14 хоног шаардлагатай байна. Сүүлийн 20 хоног эболагаар хүн амиа алдаагүй, мөн дахин шинэ тохиолдол бүртгэгдээгүй. Сьерра Леоне улс хүлээлгийн 40 хоногтоо шилжсэн. Нутгийн хойд бүсүүд эболагаас бүрэн ангижирсан. Тус улс эболагаас бүрэн салахын тулд улс даяар гурван хоногийн хөл хорио тогтоож, бүх аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоосон. Харин Либери хүлээлгийн хоногтоо шилжсэн ч энэ амралтын өдөр дахин нэг тохиолдол бүртгэгдсэн. АНУ-ын Эрүүл мэндийн яам тус улсад нэг сая тариа илгээсэн” гэж мэдэгджээ.

 

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 1-нд Сьерра Леоне улсад бүртгэгдсэн эбола вирусээр өнөөдрийн байдлаар 10124 хүн амиа алдаж, 21457 хүн халдвар авчээ. Эболагаар Либери улсад 3538, Сьерра Леоне улсад 3062, Гвинейд 1814, Нигерт 8 хүн нас барсан байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин