Сингапурын эцгийг сүүлийн замд нь үдэв
2015-03-30

 

Сингапур улсын анхны Ерөнхий сайд Лу Куан Ю өнгөрсөн долоо хоногт 91 насандаа таалал төгссөн билээ. Түүний биеийн байдал энэ оны эхээр эрс муудаж, өнгөрсөн сард уушигны хатгаа туссаны улмаас эмнэлэгт хүргэгдсэн юм. Сайдын үхлийн шалтгааныг уушигны үрэвсэлт өвчнөөс болсон хэмээн эмч нар мэдэгджээ. Өнөөгийн Ерөнхий сайд Ли Сиен Лун Сингапурын эцэг хэмээн олонд алдаршсан Лу Куан Югийн гавьяаг үнэлж, орон даяар долоо хоногийн гашуудал зарласан юм. Тэрбээр сайдын ач хүү билээ. Сингапурын Үндэсний их сургуулийн соёлын төвд өчигдөр Лу Куан Югийг эцсийн замд нь үдсэн тухай “CNN” агентлаг мэдээлэв.  

 

Салах ёс гүйцэтгэхээр Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди, Австралийн Ерөнхий сайд Тони Эббот, Камбожийн Ерөнхий сайд Хун Сен болон АНУ-ын экс Ерөнхийлөгч Билл Клинтон нар Сингапурт хүрэлцэн ирсэн байна. Сайдыг таалал төгссөний дараа түүний шарилыг парламентын ордны хүндэтгэлийн танхимд байршуулсан юм. Ойролцоогоор 1.5 сая хүн талийгаачид хүндэтгэл үзүүлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Morgan:
With so much in my heart I am here to express myself on how Priest Salami saved my marriage from divorce. Myself and my husband were having some misunderstanding and it was tearing our marriage apart to the extent my husband was seeking a divorce. So I have no option other than to go to the internet to seek a solution to my problem. It was there I came across Priest Salami details and about how he has helped a lot of people by restoring their relationship. I contacted Priest Salami and in less than 48 hours my husband cancelled the divorce papers. Now myself and my husband live together in peace and harmony all thanks to Priest Salami for saving my marriage from breaking up. Priest Salami contact information are via email: purenaturalhealer@gmail.com. Whatsapp number: +2348143757229
2023-02-01