Саркозигийн нам ялалт байгууллаа
2015-03-30

 

Францын экс Ерөнхийлөгч Никола Саркозигийн тэргүүлдэг “Ардын хөдөлгөөний төлөөх холбоо” нам орон нутгийн сонгуулийн хоёрдугаар шатанд ялалт байгуулсан тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. Тус нам ийнхүү ялалт байгуулснаар орон нутгийн зөвлөлийн 102 суудлын 68-ыг авсан байна. Ерөнхийлөгч Франсуа Олланд, Ерөнхий сайд Мануэль Уэльсийн “Ард түмэн” нам ялагдал хүлээснээр ихэнх суудлаа Саркозигийн намд алджээ.

 

Сонгогчид “Олландын Ерөнхийлөгч болсноос хойш Франц тайван байхаа больсон” гэсэн байна. Өнөөдрийг хүртэл хэт даврагчид Парист халдлага үйлдэнэ хэмээн сүрдүүлсэн хэвээр байгаа юм. “Энэ удаагийн сонгуулийн дүнгээр Францчууд, ирэх 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар буюу дараагийн төрийн тэргүүнээрээ Саркозиг дахин сонгох магадлалтай байна” гэж “AFP” агентлаг мэдээлэв.

 

Саркози 2017 оны Ерөнхийлөгч сонгуульд өрсөлдөхөө өнгөрсөн онд мэдэгдсэн юм. Харин эрх баригч намаас Олланд дахин нэр дэвших нь тодорхой болжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Америкийн б ууны нохой
2015-03-30