Крис Браунд зөвлөгөө өгчээ
2015-03-30


Лос Анжелес хотноо энэ амралтын өдөр “iHeart Radio” шагнал гардуулах ёслол зохион байгуулагдсан юм. Энэхүү наадамд холливуудын 40 гаруй уран бүтээлч шилдгийн төлөө өрсөлдсөн тухай “Hollywoodlife.com” мэдээллээ. Дуучин Тэйлор Свифт “Оны шилдэг дуучин” шагналын эзнээр тодорсон байна. Тэрбээр шагналаа авах үедээ дуучин Крис Браунд зөвлөгөө өгчээ. Тэйлор “Браун үгүйсгэх хэрэггүй. Үнэнийг хэлэхэд чи сайн залуу. Тиймээс сайн аав болж чадна. Чиний охин гэгдээд байгаа тэр хүүхдийн зургийг би харсан. Чамтай их төстэй юм байна лээ. Энэ бол найзын зөвлөгөө. Битгий буруугаар ойлгоорой. Би зүгээр л нэг хүүхэд эцэггүй өсч байгаад сэтгэл өвдөж байна” гэж хэлжээ.


Түүнийг ийнхүү хэлсний дараа Браун “Тэр миний охин биш” гэсэн байна. Тус наадам дуучин Рианна оролцсон юм. 2009 оноос хойш анх удаа Рианна, Браун нар нэг арга хэмжээнд оролцож байна. Дуучин залуу өөрөөс нь хүүхэдтэй болсон гэх Ниа Ами гэх бүсгүйг Нью Йорк хотын шүүхэд өгчээ.


Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
мийгаа:
үхсэний сайн залуу байхав дээ
2018-03-29