Жоли шилдгээр шалгарав
2015-03-30

 

Холливуудын нэрт жүжигчин Анжелина Жоли Лос Анжелес хотноо зохион байгууллагдсан 28 дахь удаагийн “Kids' Choice Awards”-т оролцож, “Maleficent” киноны Малефисентийн  дүрээр  “Шилдэг эмэгтэй жүжигчин”-ээр тодорсон тухай “CNN” агентлаг мэдээллээ. Тэрбээр наадамд оролцох үедээ Шилон, Захара нарыг дагуулан иржээ. Жүжигчин бүсгүй өнгөрсөн долоо хоногт хагалгаанд орж өндгөвчөө авахуулсан юм.


Жоли шагналаа авахаар тайзан дээр гарч ирэхдээ “Бурхандаа баярлалаа. Бяцхан фэнүүддээ талархаж байна. Саналаа өгсөн та бүхэнд баярлалаа. Фэнүүд минь сонирхож байгаа байх. Би саяхан хагалгаанд орсон ч миний биеийн байдал сайн байгаа. Би хүүхдүүдийнхээ төлөө өвчин болон ялагдалтай тэмцэх болно. Би гэр бүлийнхээ төлөө цаашид оршин тогтнох болно” гэж хэлжээ.


“Шилдэг эмэгтэй гол дүр”-ийн төлөө 10 жүжигчин өрсөлдсөн ба 5-15 насны 150 мянга гаруй хүүхэд тэдний төлөө саналаа өгчээ. Саналаа өгсөн хүүхдүүдийн 54.21 хувь нь Жолиг сонгосон байна.


Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин