МАХН-ын удирдлагууд Говьсүмбэрт ажиллажээ
2015-03-30

Өнгөрөгч амралтын өдрүүдэд МАХН-ын Нарийн бичгийн дарга П.Ангараг, П.Цогтбаатар нар Говьсүмбэр аймагт ажиллаж, намын анхан шатны байгууллагын удирдах ажилтны уулзалт өдөрлөгт оролцжээ. Тус өдөрлөгт Говьсүмбэр аймгийн МАХН-ын гишүүд дэмжигчид цуглаж, намын өмнө тулгамдсан болон цаашид шийдвэрлэх ёстой зүйлсийн талаар ярилцсан байна. Тухайлбал, орон нутгийн намын хороо, үүрийг бэхжүүлэх чиглэлд идэвхийлэн ажиллах нь чухал байгааг орон нутгийн иргэд хэлсэн байна.

 

МАХН-ын Нарийн бичгийн дарга нар энэ үеэр “Манай нам бол итгэл, сэтгэлээр нэгдсэн нэгэн гэр бүл. Энэ гэр бүлийн эрхэмлэдэг үнэт зүйл бол эв нэгдэл. Эв нэгдлийн бат суурь нь шударга ёс юм. Тиймээс та бүхэн орон нутгийнхаа намын байгууллагыг бэхжүүлж, гишүүдийн хүрээг тэлэхийн төлөө хоёргүй сэтгэлээр ажиллаж байгаад баяртай байдаг” гэдгээ хэлсэн байна. Тус аймгийн намын хороо 2011 оны арваннэгдүгээр сарын 11-ний өдөр байгуулагдсан бөгөөд өнөөдрийг хүртэл гишүүд дэмжигчдийн тоо өсөн нэгмэгдсээр байгаа аж. 

 

Энэ үеэр Говьсүмбэр аймагт МАХН-ын хороог бэхжүүлж, шат шатны сонгуульд идэвх зүтгэл гарган ажилласан нэр бүхий хүмүүсийг намын дээд шагналаар шагнав. Тухайлбал, намын дээд шагнал “Тусгаар тогтнол” одонгоор Т.Болдбаатар, “Шударга үйлс” медалиар С.Сайнзаяа, намын Хүндэт тэмдгээр Г.Алтанчимэг, С.Дашням, С.Нямпүрэв нарын 10 хүнийг тус тус шагнажээ.  

 

Дашрамд дуулгахад, ирэх сарын 22-нд тус аймгийн төвийн гурав, хөдөөгийн нэг багт Орон нутгийн ИТХ-ын төлөөлөгчийг сонгох дахин сонгууль болох юм байна.

 

П.Наран

Shuud.mn
Сонин хачин