ТӨХ-ны дарга Ц.Нанзаддорж ажлаа өглөө
2015-03-31

Төрийн өмчийн хорооны  дарга Ц.Нанзаддоржийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Одоогоор ямар шалтгааны улмаас үүрэгт ажлаа хүлээлгэн өгөх болсон нь тодорхой бус байна. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар “Өөрийнх нь хүсэлтээр” чөлөөлж байгаа бөгөөд өчигдөр хуралдсан Засгийн газрын хуралдаанаар үүрэгт ажлаас нь чөлөөлсөн аж.

 

Тэрээр, өмнө нь ТӨХ-ны даргаар ажиллаж байсан бөгөөд 2013 оны нэгдүгээр сард албан тушаалаасаа чөлөөлөгдөж байсан юм. Гэвч тухайн үед ажлаасаа үндэслэлгүй  халагдсан хэмээн шүүхэд хандаж, Төрийн өмчийн хорооны даргаар 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр томилогдсон  билээ. 

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
zandaahu enhboldod taalagdsangui de purevbatariig ni dooshoo hiiisen bhor
2015-03-31
Зочин:
3-р сарын 27-нд төмөр замын даргын тансаглалыг таслан зогсоох тухай албан бичиг өгөөд 3-р сарын 31-нд өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөнө гэхээр сонин санагдаад байна. ТЗ-ын даргыг худлаа гүтгэчихээд ажлаасаа гарч байгаа юм уу, эсвэл ТЗ-ын дарга нь хамаг юм илчиллээ гэж уурлаад ажлаас нь гаргачихаж байгаа юм болов уу. Энэ дээгүүр байгаа улсуудын юу хийгээд байгааг огт ойлгохгүй юмаа
2015-03-31