”Эрдэнэс Таван толгой” нүүрсний экспортын тал хувийг гаргадаг

”Эрдэнэс Таван толгой” экспортын нүүрсний тал хувийг гаргаж байна
Нөөц нь 7.4 тэрбумаар хэмжигдэх Таван толгойн ордын нүүрсний нөөцийг 20-30 хувиар нэмэгдүүлэх боломжтой гэнэ. Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүхийг өнгөрсөн амралтын өдрүүдэд Эрдэнэс Таван толгойд ажиллах үеэр тус компанийн Хөренгө оруулалт, төлөвлөлт, эдийн засгийн газрын захирал О.Лхагвасүрэн энэ мэдээллийг өгсөн юм. Таван толгойн нийт нөөцийн 1.4 тэрбум тонн нь коксжих нүүрс бол гол өрсөлдөгч нь гэгддэг Оросын Эльга орд 2.2 тэрбум тонн коксжих нүүрсний нөөцтэй гэгддэг. Тавантолгой ордын нөөц 20-30 хувиар нэмэгдвэл дэлхийн зах зээл дээр ендер үнээр борлогддог коксжих нүүрснийх нь нөөц тэр хэрээр еснө гэж албаныхан онцолж байлаа.
Нүүрсний зах зээлийн таагүй байдлаас болж "Энержи ресурс", "МАК" зэрэг хувийн олборлогч компаниудын нүүрсний экспорт түр зогсоод буй. Харин "Эрдэнэс Таван толгой"-н Баруун Цанхид нүүрсний олборлолтод явагдаж байна. Цанхийн энэ хэсэгт үндэсний компаниуд олборлолт явуулдаг юм. Зүүн Цанхид оператороор ажилладаг Австралийн "Макмахон"-ы олборлолт түр хугацаагаар зогсоод буй. Нүүрсний зах зээл уналттай хэвээр үргэлжилж буй ийм үед хэт өндөр өртгөөр олборлолт явууж байгаа учраас зогсоосон гэх тайлбар бий.
НЭГ ТОНН НҮҮРСИЙГ 30 ГАРУЙ ДОЛЛАРААР ЗАРЖ БАЙНА
Таван толгойгоос өдөртөө 260-500 машин нүүрс урд хөрш рүү гарч байгаа хэмээн уурхайнхан танилцуулж байлаа. "Эрдэнэс Таван толгой" нүүрсээ нэг тонныг нь 30 гаруй ам.доллараар экспортолж байна. Он гарснаас хойш 1.5 сая тонн нүүрс урд херш рүү гаргажээ. Нүүрсний борлуулалтын талаар тус компанийн Борлуулалт, маркетинг, логистикийн газрын захирал Б.Батбилэг "Манай компанийн өнгөрсөн оны борлуулалт өмнөх жилийнхээ борлуулалтаас гурав дахин давж байсан бол өнөөдрийн байдлаар Монголын нийт экспортын тавь гаруй хувийг дангаараа гаргаж байна. 30 гаруй ам.доллар бол уурхайн ам дээрээс хүлээлгэн өгч байгаа үнэ. Уг нь нүүрсний үнэ 30 хувиар унасан энэ үед нэг тонн нүүрсийг 28 ам.доллараар зарах нөхцөл үүсчихсэн. Тээвэрлэлт дээр хэмнэлт гаргасан учраас 32 ам.доллараар зарж байгаа юм" гэж ярилаа. Монголоос коксжих нүүрс авдаг урд хөршийн гангийн үйлдвэрүүдийн хувьд шууд өөр улсаас авах боломжгүй гэнэ. Австралиас ч юм уу Канадаас нүүрс авъя гэхэд технологийн горимоо өөрчлөх гэж өчнөөн асуудал үүсч, хөрөнгө мөнгө шаарддаг бололтой. Дашрамд дурдахад өнгөрсөн жил гадаад улсуудаас Хятадад нийлүүлсэн нүүрсний импортын долоон хувийг эзэлж байсан-Канад нийлүүлэлтээ багасгаж эхэлжээ. Австрашйн нүүрсний нийлүүлэлт хэвээр байгаа гэнэ. Өнгөрсөн жил Хятадад гаднаас нийлүүлсэн нүүрсний 31 хувийг Австрали экспортолсон бол манай улс нийлүүлэлтээрээ хоёрт жагсчээ.
Өнгөрсөн жил татвар төлөлтөөрөө тавдугаарт жагссан "Эрдэнэс Таван толгой" энэ жил төсөвт 108 тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлэх төлөвлөгөө гаргаж ажиллаж байгаа гэнэ. "Эрдэнэс Таван толгой" өнгөрсөн онд нүүрсний үйлдвэрлэл, борлуулалтаас 23.2 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан ч валютын ханшийн зөрүүнээс 76.5 тэрбумын алдагдал хүлээсэн аж.
Хэвлэлээр тус компанийг 800 сая ам.долларын өртэй гэсэн мэдээлэл цацагдаж байгаа. Энэ талаар тус компанийн газрын захирал О.Лхагвасүрэнгээс тодруулахад "800 сая ам.долларын өртэй гэдэг бол ташаа мэдээлэл. 800 тэрбум төгрөгийн зээл бий. Ойролцоогоор 430 сая ам.доллар гэсэн үг. Хоёр газраас зээлтэй. 14.3 сая ам.долларыг нь "Хаан" банкнаас, 250 сая ам.долларыг нь Хөгжлийн банкнаас зээлсэн. Хугацаандаа графиктайгаар төлж байгаа учраас өр биш зээл гэж ойлгох хэрэгтэй. Хөгжлийн банкнаас зээлсэн мөнгөний 100 сая ам.доллар бол 2012 оны сонгуулийн өмнө 21 мянган төгрөгөөр иргэдэд тараасан мөнгө. Энэ бол "Чалко"-гийн өрнөөс гадна асуудал" гэсэн хариу өглөө.
"Чалко"-д төлөх ёстой үлдсэн өрийг Таван (толгойн хэлэлцээрийн явцад Хятадын төрийн өмчит "Шинхуа", "Чалко" хоёр яриад шийдчих байх гэсэн агуулгатай үгийг унагах хүн цөөнгүй таарсан. Өр төлөх үед үүссэн ханшийн алдагдал, хүү зэргийг тооцохгүй гэвэл "Чалко"-д төлөх өрөө аль хэдийнэ барагдуулчих байсан гэнэ. Тэр хэмжээний мөнгийг компанийн зүгээс төлжээ. Таван толгойн хэлэлцээрийн явцад яригдаж буй анхаарал татах нэг өнцөг нь усны асуудал юм байна. Одоогоор Балгасын улаан нуурыг ашиглах санал яригдаж байгаа аж. Хэрвээ боломжгүй гэвэл усны өөр эх үүсвэр хайхаас аргагүй гэнэ. Баяжуулах үйлдвэрийн хувьд хөрөнгө оруулагч тал Ухаа худагийн үйлдвэрийг өргөтгөх замаар шийдэх боломжтой гэсэн санал тавьсан бололтой.
САЯ ГАРУЙ ИРГЭН ХУВЬЦАА, МӨНГӨНИЙХӨӨ АЛИЙГ НЬ Ч АВААГҮЙ ГЭВ
"Эрдэнэс Таван толгой"-н хувьцаанаас иргэн бүрд 1072 хувьцаа тараах шийдвэр өнөө хэр олны сонирхолд байгаа. Одоогийн байдлаар нэг сая 120 мянган иргэн хувьцаа, мөнгөнийхөө алийг нь аваагүй гэсэн мэдээллийг компанийн зүгээс өгч байлаа. Хувьцааныхаа оронд сая төгрөг авна гэсэн хүсэл гаргасан иргэд сүүлийн үед хувьцаагаа авна гэсэн хүсэлт тавих болжээ. Энэ хүмүүсийн асуудлыг цаг алдалгүй шийдэх ёстой гэсэн байр суурийг компанийн удирдах төвшнийхний зүгээс илэрхийлж байсан юм. Таван толгойн хувьцааны арван хувийг тухайн үед үндэсний компаниудад өгнө гэж мэдээлж байв. 553 компани бүртгүүлсний 229 нь хувьцаа эзэмшигчээ баталгаажуулжээ. Хувьцааны дансаа нээлгэсэн гэсэн үг. Бусад нь мөнгөө төлсөн ч дансаа нээлгээгүй аж. Товчхондоо Таван толгойн хувьцаа эзэмшигч гэдгээ баталгаажуулаагүй байгаа юм байна.
Ц.БААСАНСҮРЭН
Эх сурвалж: news.mining.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ