Путинээс өршөөл хүсэв
2015-03-31

 

Орост хоригдож буй Украины нисгэгч Надежда Савченко ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинд захиа явуулж, суллахыг хүссэн тухай “CNN” агентлаг мэдээллээ. Тэрбээр захиандаа Оросын шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж буйгаа бичжээ. Савченко “Би эх орноо хамгаалах зорилгоор зүүн хязгаарын тулаанд оролцсон. Намайг ямар ч үндэслэлгүйгээр Оросын хоёрын хоёр сэтгүүлчийн үхэлд буруутгаж, баривчилсан. Шүүх намайг 10 жилийн хорих ялаар шийтгэсэн. Олон нийт сайн мэдэж байгаа би энэ оны эхээр өлсгөлөн зарласан. Би хийгээгүй хэргийнхээ төлөө шийтгүүлэхийг хүсэхгүй байна. Та бол миний эцсийн найдвар” гэж бичжээ.

 

Түүнийг Украины зүүн хязгаарт сурвалжлага хийн явж байхдаа миномётын суманд амь үрэгдсэн Оросын хоёр сэтгүүлчийн үхэлд буруутгаж баривчилсан юм. Нисгэгч өнгөрсөн сарын эхээр Путинд захиа явуулсан ч өнөөдрийг хүртэл хариу аваагүй байгаа аж.

 

Өнгөрсөн долоо хоногт Савченкогийн гэр бүл Германы Канцлер Ангила Меркелтэй уулзсан билээ. Канцлер нисгэгчийн асуудлаар Путинтэй уулзахаа амласан юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
eegii:
eh oronoo hamgaalj bna geed, gemgui survaljlagchiig honooh yostoi yu, Ta geriihenees hen neg ni ter 2 setguulch shig gemgui baidalaar ami aldval chi zugeer ongoroohgui l bh.
2015-04-01
Зочин:
Эх орно хамгаалсан хунийг шуух эрх Оросуудад байхгуй сулла. Тэгэх юм бол Чеченьд байлдсан бух орос цэргуудийг шуух естой
2015-03-31
eegii:
eh oronoo hamgaalj bna geed, gemgui survaljlagchiig honooh yostoi yu, Ta geriihenees hen neg ni ter 2 setguulch shig gemgui baidalaar ami aldval chi zugeer ongoroohgui l bh.