Сэм ах ирээд явлаа
2015-03-31

Буурал “ах” ирэнгүүтээ баярт оролцож хундага өргөсөн сураг байна. Хундаганы үгээ юу гэж хэлснийг дурьдсан эх сурвалж алга байна. Тэр өдөр нь Оюутолгойн 1 сая тонн зэсийн баяжмал экпортолсны баяр тохиосон болохоор найртай сайхан үгийг л хэлсэн байж таарна.

 

Дэлхийн хэмжээний төслийн хөрөнгө оруулагч том группын гүйцэтгэх захирал Сэм ах зэсийн энэ орд руугаа 2010 оноос хойш хоёрхон удаа ирж байгаа юм байна. Энэ хооронд Оюутолгойгоос хувь эзэмшигч түнш Монгол Улс нь эрчимтэй өөрчлөгдөн, хөгжиж байгааг хараад “сэтгэл маш хангалуун сайхан болсон” тухайгаа дурджээ. Харин бид Оюутолгой гацаад ам.долларгүй мултраад юун хөгжихтэй манатай гэж ярьж суугаа. Харин Сэм ахад бол бид гялалзтал хөгжиж байгаа харагдсан байна. Болоо ш дээ. Царай алдсан, яадгаа алдсан дорой түнш харагдвал тэр хэмжээний жижигхэн бяслаг шидэх гэх биз. Оюутолгой гацсан ч миний монгол болоод байгаа, хөгжөөд байгаа гэдгийг энэ эрхэм үнэхээр мэдэрсэн бол бас л ОК гэмээр юм даа.

 

Сэм ах зүгээр нэг шампанск буудуулж дарс шимж сая тонн зэсээ кг-аар нь тулгах гэж ирээгүй нь тодорхой. Оюутолгойг гацсанаас гаргах чин эрмэлзэл Рио Тинтод байгаа гэдгийг өөрийн биеэр нотлон харуулахаар ирсэн болохоо дахин дахин онцолжээ. Одоо Тавантолгойгоо хөдөлгөчихвөл хоёр толгойны хойно гарсан манай төр арай өөр дуугарч эхэлнэ гэж сэтгээд Сэм авга гэрээ тулгалтаа түргэвчлүүлэхээр гэнэт ирсэн байж ч магадгүй.

 

Нутагтаа байхдаа “Reuters” гэх агентлагт өгсөн ярилцлагадаа бидэнд хэдэн мессеж шидсэн юм байна л даа. Тэрийг нь мэдээж манай төрийнхөн тусгаж аваад судлаад эхэлсэн л биз. Ер нь бол манай хүн гацаанд орсон Оюутолгой уурхайн олборлолтыг дахин эхлүүлэх хувилбар саналаа аль өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Монголын Засгийн газарт илгээснээ мөн энд онцолжээ. Одоогийн манайд тавиад байгаа гацаанаас гарах хувилбар нь явсаар өнөөх л татвар дээр бууж байгаа бололтой юм. Рио Тинто"-гийн зүгээс 127 саяас 30 сая ам.долларт хүргэж багасгасан татварын маргааныг нэг тийш болгоод, хоёр дахь шатны далд уурхайн бүтээн байгуулалтыг санхүүжүүлэх дөрвөн тэрбум ам.доллараа босгоод доошоо гүнээс олборлох хоёр дахь төслөө эхлүүлье гэсэн бололтой. Үүнийгээ нэг их онцгой санал гэж үзэхгүй байгаагаа бас л “онцлон” хэлжээ. ... Дэлхийн аль ч улсад ийм хэмжээний төсөл хэрэгжүүлсэн тохиолдолд тавих ерөнхий зарчмын шаардлагуудыг Монгол Улсын Засгийн газарт санал болгосон. Өөрөөр хэлбэл, бид ямар нэгэн байдлаар зөвхөн “Оюутолгой” эсвэл зөвхөн Монгол Улсад тусгайлсан, онцгой санал огт тавиагүй... гэсэн буюу товчхондоо “тайван байцгаа, ноёд оо. Зохицьё” л гээд байх шиг байна.

 

Сэм ахын удирдсан групп Оюутолгойнуурхайн “нас”-ыг уртасгаж хоёр дахь шатны төслөө амжилттай хэрэгжүүлэх төлөө байгаа ба цаашид санаачлагатай байхаа бас илэрхийлжээ. Түүний хэвлэлд өгсөн дипломат мэдэгдлийн цаана зөөлөн тулгалт үнэртэж л байна гэж дүгнэх хүмүүстэй би хувьдаа санал нэг байгаа юм. Тэрбээр “Бид эцсийн байдлаар саналаа тавьсан. Үүнийг дахин өөрчлөхгүй” гэж мэдэгдсэн байгаа юм. Ам.доллароор хүүлж эдийн засгийг тэтгэх хэдэн толгойгоо хэрүүлийн алим болгочихоод байгаа бид одоо хариугаа хэлэх цаг болсон юм байна. Эхлээд бид дотроо эвтэй байж дараа нь хүнд итгэлтэй хариу барьж бас тэгээд хэлсэн ярьсандаа тогтвортой байхгүй бол болохгүй санагдана. Төрөө байнга солиод л, солигдох бүрт нь гэрээгээ өөрчлөх гээд л байвал дэлхийн хэмжээний байтугай сумын хэмжээний төсөл ч амжилттай хэрэгжихгүй байх талтай. Тийм байх аваас бусад хөрөнгө оруулагч нар ч Сэм ахыг жишээлээд элдэв баталгаа нэхэж шаардлага тулгалтаа нэмээд байж магадгүй л юм. 

 

Үйл ажиллагааны зардал нь өсөөд л байвал Монголын хувь багасаад л байдаг хачин гэрээтэй Оюутолгойн 34 хувийн эзэн бид үнэндээ энэ ордоос хэдэн цент авч эдийн засагтаа нэмэрлээд байгаа билээ дээ гэж Сэм ахад үг хаямаар санагдлаа. Бас өөрийхөө хэдээс нэг алаг үнээний сааль сүүний талаар ч дахин асуумаар л болох юм.

 

Бид цагаа урагшлуулж хэмнэлтийн горимдоо шилжиж байх амралтын өдрүүдэд Рио Тинтогийн дэд босс Сэм Уолш ирээд яаруу ирээд хэдэн үг хэлчихээд явчихлаа. Одоо манай төр Оюутолгойгоо гацаанаас гаргах талаар санаа оноогоо бидэндээ бас хэлэх байх гэж хүлээе дээ.

 

Пүрэвжавын Баярхүү /тоймч/

Shuud.mn
Сонин хачин
Сар:
Гаднын компанийн захиралтай монгол улсын Еренхийлегч гэрээ хийж болох уу
2015-04-01
Эмби:
Оюу Толгойг шүүмжлэгчид энэ гэрээг байгуулсан Баяр, Зоригт, Баярцогт нарыг авлига авсан гэж хардаад байх юм. Хэрэв үнэн бол гэрээг цуцлах ганц үндэслэл чинь тэр шүү дээ. тэрийг нотолсон хүнд Улсын Баатар цол олгож 10 тэрбум төгрөгөөр шагнах шийдвэрийг УИХ-аар гаргуулъя. Хэрэв худал бол идсэн эрүү хувхайрч идүүлсэн бут ургасугай
2015-04-01
Зочин:
Содном гуайн охин нь ОТ-д хүний нөөцийн том даргыг нь хийдэг юм байналээ дээ.
2015-04-01
иргэн:
Хятад улс конвергенцийн онолоор амжилттай хөгжиж байна. Монголд хөгжлийн ямар ч онол, загвар байхгүй, харин АН-ын зохиосон “ардчилал” гэдэг үлгэр л бий.
2015-03-31
иргэн:
Засгийн газарт мөнгө, эрх мэдэл хоёрыг өгөх нь өсвөр насны хүүхдэд виски, машины түлхүүр хоёрыг өгөхтэй яг адил. П.Ж.Рурке
2015-03-31
иргэн:
Ардчилал, даяарчлал, олон ургалч үзэл, олон намын систем, залуу улс төрч, төр муу менежер, сонгуулийн машин, гуравдах хөрш, чөлөөт зах зээл, өмч хувьчлал, хувийн өмч, эрх чөлөө, ашигт малтмалын ордын лиценз, лицензийн наймаа, гадаадын хөрөнгө оруулалт энэ бүхэн чинь буурай хөгжилтэй Монгол орны газрын хэвлийн баялагийг дээрэмдэж авахын тулд Америкуудын зохиосон үлгэр юм. Энэ үлгэрийг Ардчилсан нам 25 жил ярьж байна.
2015-03-31
иргэн:
Оюу толгойн асуудлыг шийдвэрлэх цорын ганц гарц нь Монгол улсад онц их хэмжээний хохирол учруулсан хэргээр гадаадын хөрөнгө оруулагчид болон гэрээ байгуулсан улс төрчдөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх явдал юм. Ард түмнээ хууран мэхлэх, эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглах замаар Оюу толгой, Таван толгойн гэрээ гэгчийг байгуулж, Монгол улсад онц их хэмжээний хохирол учруулсан гадаадын хөрөнгө оруулагчид болон улс төрчид хэзээ нэгэн цагт эрүүгийн хатуу хариуцлага хүлээх бизээ.
2015-03-31
иргэн:
Монголын “Ашигт малтмалын тухай хууль” үнэнхүү хөлдүү. Учир нь уг хуулинд “ төр ашигт малтмалын ордод 34-50 -ийг эзэмшинэ” өөрөөр хэлвэл “төр өөрийнхөө өмчид 34-50 -ийг эзэмшинэ” гэсэн дэндүү тэнэг, хөлдүү заалт бий. Гэтэл олон улсын уул уурхайн эрх зүйн дагуу ашигт малтмалын ордыг ард түмэн 100 өмчилж, төр 100 эзэмшдэг. Харин төр ашигт малтмалын ордод биш харин уг ордыг ашиглагч аж ахуйн нэгжид уулын үйлдвэрт буюу уурхайн үндсэн хөрөнгөд нь тодорхой хувь эзэмшиж болох юм. Монголын улс төрчид ашигт малтмалын орд, ордыг ашиглагч аж ахуйн нэгж уулын үйлдвэр, уурхайн үндсэн хөрөнгө гэсэн гуравхан зүйлийг өөр хооронд нь ялгаж салгаж ойлгож чаддаггүй тэнэг, хөлдүү болох нь тэдний баталсан “Ашигт малтмалын тухай” хуулиас нь тод томруун харагддаг.
2015-03-31
иргэн:
Ашигт малтмалын ордыг ард түмэн 100 өмчилж, төр 100 эзэмшиж, хөрөнгө оруулагч 100 ашигладаг. Олон улсын уул уурхайн эрх зүйн дагуу ашигт малтмалын ордыг ашиглах гэрээний үндсэн 3 төрөл байна. Үүнд 1-рт, Роялти роялти авна гэдэг нь мөн чанартаа ашигт малтмалын ордыг үнэлж, үнийг нь хөрөнгө оруулагчаас сар бүр суутган авах үйл ажиллагаа юм болон татварт үндэслэгдсэн концессын гэрээ энэ нь гадаадын буюу дотоодын хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах, олборлолт хийх бүх зардлыг гаргаж борлуулалтаа хийгээд төрд асар өндөр хэмжээний роялти болон татвар төлөх гэрээ юм, 2-рт, Бүтээгдэхүүн хуваах гэрээ энэ нь гадаадын буюу дотоодын хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах, олборлолт хийх бүх зардлыг гаргаад олборлосон бүтээгдэхүүнээ хөрөнгө оруулагч, төр хоёр бараг тэнцүү хэмжээгээр хувааж аваад тус тусдаа худалдан борлуулах гэрээ юм, 3-рт, Уурхайн түлхүүр хүлээлгэн өгөх гэрээ энэ нь гадаадын буюу дотоодын хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах
2015-03-31
Рио Тинто гийнхан манай гэрээ хийсэн баярцогт, ба:
Рио Тинто гийнхан манай гэрээ хийсэн баярцогт, баяр, зориг нарыг зажлахгүй залгисан. ЭНЭ хөгшчүүл баярцогт мэтийн залуучуудад яаж гэрээ хийхийг зааж , өөрсдийнхөө сэтгэлд нийцсэн гэрээ хийж , тэнэг монголчууд хэмээн ард нь инээж суугаа. Нөгөө гэрээ хийсэн монгол нь 20 000 үзүүлэлтээр математик загварчлал бодсон ч гэх шиг, үүний оронд ЕС асан СОДНОМ гуайг , туслах Урайнхай гуайтай нь гэрээний ард суулгасан бол ард түмний сэтгэлд нийцсэн гэрээг хийх байсан шүү. Баяр, баярцогт, зориг нар, өөрсдийн намын төлөөлтэй нийлж энэ компаниас их том шагнал авсан. Ямар сайндаа сая доллар гшадаадад мартаж байхав дээ
2015-03-31
Зочин:
Содном гуайн охин нь ОТ-д хүний нөөцийн том даргыг нь хийдэг юм байналээ дээ.
sait:
yag zov
2015-03-31
zochin:
dajgui analysis bolj, 2 taltai gehuu de
2015-03-31
Зочин:
ОТ ашиглаж эхлээд монголчуудын амьдрал,цалин хөлс сайжирсангүй,улсынх нь данс улайхдаа тулсан. Эрдэнэтээр тэжээлгэсэн хэвээрээ
2015-03-31
Зочин:
Гэрээгээ цуцла. Монголд ямар ч ашиггүй гэрээ.
2015-03-31
Зочин:
Гэрээгээ цуцлав. Монголд ямар ч ашиггүй гэрээ.
2015-03-31
sait:
yag zov
Зочин:
Гэрээгээ цуцлаачээ. Энэ новшнууд бидний баялгийг зүгээр л зөөж эд баяжаад бид яагаад ашиг олохгүй байна. Эд зарлагаа олчихоод байхад Монголд яагаад ашиг ирэхгүй байна. Гэрээгээ цуцлаад олон улсын тендр зарламаар байх юм. Эхнээсээ яагаад олон улсын тендр зарлалгүй энэ луйварчидад өгсийм болооооооооо
2015-03-31
mmmmmmmmm:
Sam ah alee hediine zarlagaa nohchson Oyu-Tolgoig 5 bish 2 terbum dollaraar l bguulsan bga
2015-03-31
zochin:
Мөнгө олох амархан арга. Турд доорх httpreferralvibe.com?reff=12935 ороод бүртгүүлээд үз дээ. Бүртгүүлсэн тохиолдолд танд 25 до автоматаар өгөгдөх ба танд мөн адил ийм линк өгөгдөнө. Байж болох бүхий л сувгаараа тараа. Ингэснээр таны линкээр орж бүртгүүлсэн хүн нэг бүрийн тоогоор 10 до өгөгдөнө. Ингэснээр доод тал нь 300 дот хүрснээр та мөнгөө авах эрхтэй болох юм. Сарын сүүлийн 24-30 ны хооронд танд цалин өгөгдөх бөгөөд доын данс, Money Gram, Western Union зэрэг олон улсын мөнгөн гуйвуулгын үйлчилгээгээр цалингаа авах боломжтой. Та хэрхэн ямар аргаар линкээ сайн түгээнэ таны авах мөнгө 300-аас 10000 дот хүрэх боломжтой
2015-03-31