Зарим хорих ангийн байрыг дуудлагаар худалдана
2015-03-31

Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 188 дугаар тогтоол, Төрийн өмчийн хорооны 2015 оны хоёрдугаар сарын 13-ны өдрийн 108 дугаар тогтоолоор зарим хорих ангийн үл хөдлөх хөрөнгийг дуудлага худалдаанд оруулахаар болжээ.

 

Тодруулбал, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй Хорих 401, 411 дүгээр ангийн үл хөдлөх хөрөнгийг дуудлага худалдаанд оруулж худалдах шийдвэр гарсан байна.

 

Үүнтэй холбогдуулан дуудлага худалдааг ирэх сарын 17-ны өдөр Төрийн өмчийн хороон дээр зохион байгуулахаар болсон байна. Дуудлага худалдаагаар олсон мөнгийг Төвлөрсөн хорих ангийг барих ажилд зарцуулах аж.

 

П.Наран

Shuud.mn
Сонин хачин