Өөртөө урамшуулал олгосон даргын цалинг бууруулав
2015-03-31

Авлигатай тэмцэх газраас томилогдсон ажлын хэсэг Налайх дүүргийн төрийн байгууллагууд дахь авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа, авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийн явц байдалтай танилцав.

 

Шалгалтын явцад холбогдох баримт материалуудыг хянан үзэхэд Налайх дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Нямсүрэн, Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн дарга П.Чинбат, Эрүүл мэндийн төвийн дарга Б.Эрдэнэбат нар нь өөртөө урамшуулал олгосон нь тогтоогджээ. Тиймээс тэдэнд холбогдох хуульд зааснаар арга хэмжээ авах тухай албан бичгийг харьяа дээд байгууллагууд руу Авлигатай тэмцэх газраас хүргүүлсэн байна. Энэ дагуу Налайх дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Нямсүрэнг албан үүргээс нь чөлөөлж, Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн дарга П.Чинбатын үндсэн цалинг 1 сарын хугацаатай 30 хувиар бууруулж, Эрүүл мэндийн төвийн дарга Б.Эрдэнэбатын үндсэн цалинг 3 сарын хугацаагаар 30 хувиар бууруулах сахилгын шийтгэлийг ногдуулжээ.

Shuud.mn
Сонин хачин