“Багануурын цахилгаан станц”-ын гэрээг байгуулна

Чойр-Нялгын нүүрсний ордыг түшиглэн 700 МВт-ын суурилагдсан хүчин чадал бүхий "Багануурын цахилгаан станц" төслийг концессын гэрээгээр хэрэгжүүлэхээр болоод байна.
Энэхүү станц ашиглалтанд орсноор Монгол Улсын Эрчим хүчний нэгдсэн системийн Багануур-Чойрын район буюу Дорноговь, Дундговь, Хэнтий аймгуудын цахилгаан ачааллын хэтийн төлөвийг хангах эх үүсвэр бий болох, эх үүсвэрүүд бие биенээ дэмжиж ажиллах, эрчим хүчний аюулгүй, найдвартай, тогтвортой ажиллах боломж бүрдэх юм.
Гарын үсэг зурах арга хэмжээ өнөөдөр АҮЯ-нд болох аж. Үйл ажиллагаанд Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, Эрчим хүчний сайд Д.Зоригт, БНХАУ-аас Монгол Улсад суугаа элчин сайдын яамны төлөөлөл оролцоно.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ