Зүүн хязгаарт дахь тусламжаа зогсоов
2015-04-01


НҮБ энэ оны төсөвтөө Украины зүүн хязгаарын Луганск, Донецк мужид илгээх хүнсний тусламжийн мөнгийг тусгаагүйгээс болж, хүнсний тусламжаа зогсоосон тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. “Улаан Загалмай” нийгэмлэгээс “Луганск, Донецкт амьдардаг 85 мянган иргэн хүнсний тасалбаргүй болж, хүнс тэжээлийн хомсдолд орох эрсдэлтэй байна” гэж тооцоолжээ. Гэхдээ энэ тоо нь зөвхөн хүнсний тасалбар авч байсан хүмүүсийн тоо гэдгийг нийгэмлэгээс мэдээллээ. Ойролцоогоор сая гаруй иргэн хүнсний тусламжад хамрагдаж чадаагүй байна. НҮБ-д суугаа Украины төлөөлөгч хэлэхдээ “Бид шаардлагатай арга хэмжээ авахаар ажиллаж байна. Зөвхөн хоол хүнснээс болж олон хүн хохироосой гэж хүсэхгүй байна” гэж хэлжээ.


Өнгөрсөн сарын 23-наас эхлэн НҮБ зүүн хязгаарт хүнсний тусламж илгээсэн байна. Нийтдээ 1.4 сая ам.долларын хүнсний тусламж өгчээ. НҮБ зүүн хязгаарт хүнсний тусламж олгохоор болсны дараа ОХУ-ын Засгийн газар тусламжаа хэсэг хугацаанд зогсоох шийдвэрийг гаргасан байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Оросууд хумуунлэгийн тусламж нэртэй цэргийн буу зэвсэг нийлуулдэг шуу дээ тэднийг зогсоох хэрэгтэй. Оросууд Украинд дайныг одоож хуний нутагт тогтворгуй байдал уусгээд дараа нь халамжилж чадахгуй
2015-04-01