Шагналд нэр дэвшигчдийг бүртгэж эхэллээ
2015-04-01

Монгол Улсын Засгийн газрын  2007 оны 147 дугаар тогтоолоор батлагдсан "Шинжлэх ухаан, технологийн салбарын шагнал олгох журам"-д заасны дагуу Шинжлэх ухааны салбарын шагналд нэр дэвшигчдийг бүртгэж эхэллээ.  Энэ онд  "Байгаль, нийгмийн ухаан", "Технологийн дэвшил", "Шинжлэх ухаан, технологийн олон улсын хамтын ажиллагаа"-ны шагналтнуудыг тодруулах юм байна.

 

Шагналд нэр дэвшүүлж байгаа бүтээлийн талаархи материалыг энэ оны 06 дугаар сарын 30-ны дотор Боловсрол, соёл, шинжлэх ухааны яаманд хүлээн авна.  

Shuud.mn
Сонин хачин