МУГТ Асашёорюү Д.Дагвадорж өөрийн цахим хуудсаараа харууслаа илэрхийллээ.
Учир нь тэрбээр одоогоос 10 гаруй жилийн тэртээ буюу 2004 онд Улаанбаатар хотдоо нэгэн цэцэрлэгт хүрээлэнг тохижуулж, хүлээлгэн өгсөн юм.
Тодруулбал, Тагнуулын Ерөнхий газрын урд байрлах цэцэрлэгт хүрээлэнг байгуулж өгсөн түүхтэй.
Гэтэл өнөөдөр тус цэцэрлэгт хүрээлэн өдрөөс өдөрт өнгөө алдаж байгаад Асашёорюү Д.Дагвадорж ихээхэн харуусч байгаа аж. Энэ тухай өөрийн твиттер хуудаснаа ийнхүү жиргэжээ.
Б.Дэжид
Уншиж байна |