“Нэг сая мод ургуулах хөдөлгөөн” өрнүүлнэ
2015-04-01

БОНХАЖЯ-наас санаачлан “Нэг сая мод ургуулах хөдөлгөөн”-ийг эхлүүлж байгаагаа өнөөдөр зарлаж, БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол, тус яамны Ойн бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Банзрагч нар хэвлэлийн бага хурал хийлээ. БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол “Дэлхийн хүн төрөлхтний чиг хандлага болсон Тогтвортой хөгжлийн бодлого, Ногоон хөгжлийн бодлогодоо нийцүүлэн Нэг сая модыг тарьж, ургуулах хөдөлгөөнийг орон даяар өрнүүлэхээр боллоо. Модыг зөвхөн тарих биш “ургуулах” энэ хөдөлгөөнд Монгол Улсын насанд хүрсэн иргэн бүрийг оролцуулна” гэлээ.

 

“Нэг сая мод ургуулах хөдөлгөөн”-ийг энэ сарын 15-наас ирэх есдүгээр  сарын 15, аравдугаар сарын 1-нээс арваннэгдүгээр  сарын 1 гэсэн хоёр үе шаттай өрнүүлэх аж. Эхний үе шатанд   нэг сая мод тарьж, арчилна, хоёрдугаар үед модоо нөхөн тарьж, усалгаа хийх ажлыг хийхээр төлөвлөжээ.  “Нэг сая мод ургуулах хөдөлгөөн”-ийг нийслэлийн  9 дүүрэг, 21 аймгийн төв болон бүх сумдыг хамран хэрэгжих аж.

 

Уг хөдөлгөөнийг Ойн тухай хуулийн дагуу хуримтлуулсан хөрөнгө болон  ”Байгаль хамгаалах сан”, “Цэвэр агаар сан”-гийн эх үүсвэрээр санхүүжүүлэх юм байна.

 

Судалгаанаас үзэхэд 50 жил ургасан нэг мод амьдралынхаа туршид 38 сая төгрөгөөр үнэлэгдэх хүчилтөрөгч ялгаруулж, 75 сая орчим төгрөгийн агаар цэвэршүүлэх экологийн үйлчилгээ үзүүлж,197 сая орчим төгрөгөөр үнэлэгдэх усыг эргэлтэд оруулж, 197 сая орчим төгрөгөөр үнэлэгдэхүйц хөрсний элэгдлийг хамгаалдаг байна.

 

Shuud.mn
Сонин хачин
ИРГЭН:
Энэ авгай олон нийт иргэний байгууллагын хийчих ажилаар зууралдах, хэрүүл хийх хоёроос өөр юм чадахгүй
2015-04-01
gggggg:
ene buldog tsaraalsan avgai dahiad mongo tonshih gez bn
2015-04-01
zochin:
Archlahgui baij bitgi mungu ureed baitsgaa.Tarihaaraa l neg bolloo.Archilsan ym n baihgui bna shde.Uuni orond hashaatai ailuudad ugchihwul ted archlaad bna baih da.heheh
2015-04-01