Машины сэгийг зарахаар болжээ
2015-04-01

 

“Галзуу хурд” киноны од Пол Уолкер өнгөрсөн 2013 оны сүүлээр найзынхаа хамтаар хурд хэтрүүлэн давхиж явахдаа мод мөргөж, амиа алдсан билээ. Жүжигчний осолдох үедээ унаж явсан улаан өнгийн порше машины сэгийг дуудлага худалдаагаар зарахаар болсон гэж “www.dailymail.co.uk” мэдээллээ. Машин мод мөргөсний улмаас дэлбэрч, зөвхөн урд хэсэг нь үлдсэн юм.

 

Ослын дараа мөрдөгчид машины сэгийг шинжилж, удалгүй гэр бүлийнхэнд нь өгсөн билээ. Жүжигчний эхнэр Шерил машины сэгийг Лос Анжелес хотод байрлах гэрийнхээ хашаанд хадгалж байгаа аж. Тэрбээр твиттертээ “Энэ машиныг харах болгонд сэтгэл минь өвдөж байна. Авах хүн байна уу” гэж жиргэжээ.

 

Энэ жиргээний дараа жүжигчин Вин Дизель машины сэгийг дуудлага худалдаагаар зарахыг Шерилд зөвлөсөн байна. Дуудлага худалдаа энэ амралтын өдөр Шерилийн гэрт болох юм байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин