Лупита ээж болохыг хүсэв
2015-04-01

 

“12 жилийн боолчлол” киногоороо өнгөрсөн оны “Оскар”-ын шилдэг туслах дүрийн эзнээр тодорсон, жүжигчин Лупита Нионго Британийн “Harper’s Bazaar” сэтгүүлийн энэ сарын нүүр хуудсыг чимсэн тухай  “www.dailymail.co.uk” мэдээллээ. Лупита хүүхэдтэй болохыг хүсч буйгаа сэтгүүлд өгсөн ярилцлагынхаа үеэр дурьджээ. Өдгөө 32 настай жүжигчин бүсгүй “Би хүүхэдтэй болохыг чин сэтгэлээсээ хүсч байна. Би өөрийгөө хэр хэмжээний алдартай болсноо мэдэхгүй. Гэхдээ “Оскар”-ын эзэн болсны дараа миний амьдрал бүхэлдээ өөрчлөгдсөн. Одоо надад хүүхэд л хэрэгтэй байна” гэж ярьжээ.

 

Лупитаг Кенийн газрын тосны “Oil” компанийн захиралтай болздог хэмээн “TMZ” мэдээлжээ. Тэрбээр өнгөрсөн онд Лунжи гэх залуутай үерхдэг байжээ.

 

Жүжигчин бүсгүй сэтгүүлд зургаа авахуулахдаа “Chanel” брэндийн даашинз өмсчээ. Түүнийг тус брэндтэй хамтран ажиллах гэрээ байгуулсан хэмээж байгаа ч тэрбээр батлаагүй юм. Одоогоор “Chanel” брэндтэй “Өлсгөлөн тоглоом” цувралын од Женнефер Лауренс хамтран ажиллаж байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин